Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

ДЭМБ-ыг ирэх дөрвөн жилд удирдах шинэ захирлыг сонголоо

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн эрүүл мэндийн 70 дугаар чуулганаар ДЭМБ-ыг ирэх 4 жилд удирдах шинэ Ерөнхий захирлыг сонголоо.

Сонгуульд Этиоп улсын иргэн Др.Тедрос Адханом Гебрейсус, Их Британи Умард ирландын нэгдсэн вант улсын иргэн Др.Дэвид Набарро, Пакистан улсын иргэн Др.Саниа Ништар нар өрсөлдөж ДЭМБ-ын гишүүн орнуудын олонхын саналаар Др.Тедрос Адханом Гебрейсус өчигдөр сонгогдлоо. Ийнхүү Африк тивийн орнуудаас нэр дэвшигч,  ДЭМБ-ын Ерөнхий захирлаар сонгогдсон  анхны тохиолдол боллоо.

Др.Тедрос Адханом Гебрейсусийн товч танилцуулга: 

  • 2016 оны нэгдүгээр сард болсон Африкийн орнуудын төр, засгийн тэргүүн нарын уулзалтын үеэр Др. Тедрос Гебрейсус-ийг Африкийн Холбооны нэрийн өмнөөс ДЭМБ-н ерөнхий захиралд нэр дэвшигчээр батламжилсан.  
  •  2012 оны 11 дүгээр сараас Этиоп Улсын Гадаад хэргийн сайд;
  • 2005-2012 онд Этиоп Улсын Эрүүл мэндийн сайд;
  • 2009-2011 онд ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх глобаль сангийн дарга;
  • 2009-2010 онд НҮБ-ын ХДХВ/ДОХ-ын Нэгдсэн хөтөлбөрийн Зохицуулах зөвлөлийн дарга;
  • 2007-2009 онд Хумхаа өвчнийг бууруулах түншлэлийн дарга;
  • 2005-2009 онд Эх, нялхас, хүүхдийн эрүүл мэндийн түншлэлийг Хамтран даргалагч зэрэг алба хашиж ирсэн байна.

 

Эх сурвалж: ЭМЯ