Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлд тархац нутаггүй болсон тарвагыг нүүлгэн шилжүүлж эхэллээ

www.ulaanbaatar.mn
2017 оны 5 сарын 24
ulaanbaatar.mn
Зураг зураг

Сүүлийн жилүүдэд тархац нутаг нь эрчимтэй хумигдаж, амьдрах орчин нь зуслангийн бүсийн суурьшлаар хязгаарлагдсан тоо толгой нь цөөрч цаашлаад устах аюулд хүрээд байгаа цөөнгүй тооны тарвага нийслэлийн ногоон бүсэд байдаг.

Газар малтагч энэ амьтныг амьд “экскаватор” хэмээн зүйрлэдэг. Учир нь гурван метр гүн, олон салаа нүх ухдаг газрын өнгөн давхрааг сийрэгжүүлэн хольж, ус, агаар нэвтрэх боломжоор ханган, газрын гүнд байсан ургамлыг хөрсөн дээр гаргаж тэр нь үр болж ургадаг бөгөөд хөрсний бүтцийг сайжруулдаг байна. Ингэснээрээ ургамал ургахад асар их нөлөө үзүүлдэг аж.

Тарвага байгаа учраас хуурай газарт үнэг нутаглаж, шувууд үүрлэх зэрэг бусад амьтны амьдрах орчны үндэс суурь нь болдог байна. Ийнхүү экосистемд чухал үйлчилгээ үзүүлж байдаг тарвагыг нүүлгэн шилжүүлэх ажлыг нийслэлд анх удаа эхлүүлээд байна.

Одоогийн байдлаар зуслангийн бүсээс нийт 15 тарвагыг нүүлгэн шилжүүлээд байгаа юм гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.