Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Венесуэльд Уго Чавесийн төрөлх гэрийг шатаажээ

Зууны мэдээ
2017 оны 5 сарын 24
Зууны мэдээ
Зураг зураг

Улс төр, эдийн засгийн гүнзгий хямралд ороод байгаа Латин Америкийн Венесуэль улсад эсэргүүцлийн жагсаал, эмх замбараагүй байдал үргэлжилсээр байна.

Өчигдөр жагсагчид улс орны экс Ерөнхийлөгч Уго Чавесийн төрөлх гэрийг шатаажээ. У.Чавесийн төрөлх гэр байшин Баринас мужид байдаг аж. Цагдаа нар 19 настай оюутныг хөнөөсний дараа ард иргэд хилэгнэн гудамжид гарч ийм явдал болжээ.

Өнгөрсөн гуравдугаар сард Венесуэлийн парламент улс оронд хүмүүнлэгийн хямрал нүүрлэснийг зарлаж, гадаадын тусламжийн сувгийг нээхийг уриалсан юм. Улс төрийн хямрал гүнзгийрсээр эдийн засгийн хямралд хүргэж, инфляц хэдэн зуун хувиар нэмэгдэж, гол хэрэглээний бараа ховордож үнэ нь тэнгэрт хаджээ.

Сөрөг хүчнийхэн энэ хямралд Ерөнхийлөгч Мадурогийн харалган бодлого буруутай хэмээн үзэж түүнийг огцрохыг шаардсаар байна.

Зураг