Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол Ралли 2017" уралдаанд оролцогчид 1,500 километрийг туулна

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Ралли 2017 уралдаан нь 4 аймгийн нутгаар 1,500 орчим км замд тавдугаар сарын 25-28-ны хооронд 3 өдрийн турш зохиогдох гэж байгаа аж. Энэ талаар өнөөдөр Монголын Автомашин Мотоциклийн Спортын Холбооноос мэдээлэл хийлээ.

 Уралдаан 6 ангилалд явагдах юм байна. Үүнд УАЗ, Jeep, UTV, ATV, Мотоциклийн төрөл гэсэн ангилалууд орно.

Уралдааны нээлтийн ажиллагаа 5-р сарын 25-ны өдөр 17:00 цагт Нийслэл фитнессийн төв талбайд болох аж.

Тавдугаар сарын 26-нд Буян-Ухаа орчмоос уралдааны эхний гараа эхэлж, 28-ны үдээс хойш Улаанбаатар хотод барианд орсноор уралдаан өндөрлөнө.

Уралдаанд оролцоход тавигдах шаардлага

  • Шаардлага хангасан автомашин, мотоциклтой байна
  • Суудлын даруулга, малгай, өмсгөл, шлем, зориулалтын комбинзон, өвдгөвч, шагай давсан түрийтэй гуталтай байх
  • 250-660 хүртэлх эзэлхүүнтэй мотоциклууд оролцоно
  • Уралдаанд оролцох тамирчид тодорхой такс төлж уралдана

Шагналын сан 

  • Улсын аваргын цом
  • Алт, мөнгө, хүрэл медаль
  • Мөнгөн шагнал

Монголын Автомашин Мотоциклийн Спортын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Очирсүх "Анх уралдаан УАЗ маркийн автомашинаар зохиогдож байсан бол, залгуулаад мотоцикл, суудлын автомашин, жип, 4 дугуйт мотоцикл зэрэг төрлүүд нэмэгдэж, жилээс жилд оролцогчдын тоо, төрөл нэмэгдэж хүрээгээ тэлж байна.

Монгол Улсад ралли спортын төрөл үүссэний хүчин чармайлтаар манай тамирчдын амжилт ахиж, дотооддоо олон улсын Rally Mongolia уралдааныг 1995 оноос одоо хүртэл Японы SSER байгууллагатай хамтран зохион байгуулж байна. 

Сүүлийн үед манай залуу тамирчид алдарт Дакар ралли уралдаанд 2013 оноос оролцож, ОУХМ Д.Болдбаатар 2 жил дараалан уралдаанаа дуусгаж байсан бол, автомашины төрөлд ОУХМ Н.Лхамаа мөн адил амжилттай өндөрлөж байсан" гэв.