Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын Ерөнхийлөгчид Израйль Улсын Элчин сайд ИЖБ барилаа

ikon.mn
2017 оны 5 сарын 23
iKon.MN
 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Израйль Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Хэйфец энэ сарын 19-ний өдөр Итгэмжлэх жуух бичиг барив.

Итгэмжлэх жуух бичиг барьсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Ц.Хэйфецийг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын эхэнд Израйль Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Хэйфец өнгөрсөн 26 жилийн хугацаанд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирснийг дурдаад, энэ харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэл гарган ажиллана гэдгээ илэрхийллээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнд талархал илэрхийлээд хөдөө аж ахуй, батлан хамгаалах, аж үйлдвэрийн салбарт хоёр тал хамтран ажиллаж ирсэн, өндөр  технологи, хөрөнгө оруулалт зэрэг бусад салбарт ч харилцаагаа өргөжүүлэх бүрэн боломжтойг хэллээ.

Мөн Элчин сайдаар уламжлан Израйль Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт мэндчилгээ дамжууллаа.