Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр БҮТЭН НҮЦГЭН жагсаал хийхээ мэдэгдлээ

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 5 сарын 23
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр гурван эмэгтэй төв талбай дээр офшорчдыг эсэргүүцэн хагас нүцгэн байдалтайгаар эсэргүүцлээ илэрхийлсэн билээ. Тэд энэхүү тэмцлийнхээ үргэлжлэлийг бүтэн нүцгэн байдалтайгаар зургаадугаар сарын 1-нд буюу "Олон Улсын Хүүхдийн Эрхийг хамгаалах өдөр" хийхээр төлөвлөжээ. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Иргэдийн шудрага шүүх ТББ-ын дэргэдэх Ээжүүдийн холбооны тэргүүн Ч.Алтанзагас "Үндсэн хуулийн 2-р бүлгийн 19-дүгээр зүйлд заагдсан төр иргэнийхээ хууль зүйн баталгааг хангаж өгөөгүй, үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр бид Ц.Нямдорж даргад албан бичиг хүргүүлсэн байгаа. Албан бичгийн хариу ирээгүй учраас бид өнөөдөр тэмцлийн үргэлжлэлийг хийж байна.

Ц.Нямдорж даргад хандаж хэлэхэд 27 жил хууль зүйн салбарын бүх албан тушаалыг хашсан хүн та, өнөөдөр шүүх, прокурор, цагдаагийн байгууллага бүгд авлигад идэгдчихсэн байж байхад өдийг хүртэл юу хийж суусан юм бэ? Энэ хүн үнэхээр Хятадын тагнуул мөн үү? Үүнийгээ ард түмэндээ хэлж өгөөчээ гэсэн шаардлагыг бид тавьж байгаа.

Хэрвээ энэ шаардлагын хариуг тавдугаар сарын 31 гэхэд өгөхгүй бол бид зургаадугаар сарын 1-нд Д.Сүхбаатарын талбай дээр нялх, балчир хүүхдүүдийн өмнө бүтэн нүцгэн байдалтай жагсаал хийнэ гэдгээ мэдэгдэж байна. 

Бид аргаа барсандаа ийм ажил хийж байна. Өнөөдөр энэ эх оронд ямар ч төрийн хяналт байхгүй байна. Зургаадугаар сарын 1-нд 21 эмэгтэй жагсахад бэлэн байна" гэв.

 
Гэрэл зургийг mpa.mn
Жагсаал хийх зөвшөөрөл аваагүй

Тэд гуравдугаар сарын 8-нд хагас нүцгэн байдалтайгаар эсэргүүцэл илэрхийлэхдээ зөвшөөрөлгүй жагсаал, цуглаан байгуулсан гэсэн үндэслэлээр торгуулсан юм. Тэгвэл энэ удаад жагсаал хийх зөвшөөрөл авсан эсэхийг тодруулахад "Зөвшөөрөл аваагүй. Бид юунаас ч айхгүй. Бид ардчилсан нийгэмд амьдарч байна. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Амь насаа үл хайрлан тэмцэхэд бэлэн байна" гэлээ.