Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хот хоорондын автобусны тасалбарыг цахим машинаас олгодог боллоо

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хот хоорондын нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хот хоорондын зорчигчийн тасалбар борлуулах TVM  системийг Зам Тээвэр Хөгжлийн Яамны захиалгаар Метатек компани нэвтрүүлж, "Драгон" зорчигч тээврийн үйлчилгээний төвд өнөөдөр танилцууллаа. 

Томоохон худалдааны төвүүд дээр билет бичилтийн машинууд тавина

 
Гэрэл зургийг mpa.mn

Авто Тээврийн Үндэсний Төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр "Тасалбар борлуулах түц машин нь авто тээврийн салбарт шинээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны нэг юм. 

Энэхүү машинаас хот болон улс хооронд зорчих тасалбар цаашлаад агаарын,төмөр замын тээврийн тасалбарууд авах боломж бүрдэнэ. 

Нэг сарын туршилтын хугацаа амжилттай болвол томоохон худалдааны төвүүд дээр билет бичилтийн машинууд тавигдана. 

Хүний оролцоог хөнгөвчилсөн технологи юм. 

Үйлчлүүлэгчид иргэнийхээ үнэмлэхийг уншуулж автобусны чиглэл, суудлаа сонгоход билет захиалагдана.

Тооцоогоо төлбөрийн картаар хийнэ" гэлээ. 

Хот хоорондын автобусны билет борлуулах үйлчилгээ үзүүлнэ

 
Гэрэл зургийг mpa.mn

Метатек компанийн ерөнхий захирал Д.Эрдэнэбат "Бид Зам Тээврийн Хөгжлийн Яамны захиалгаар олон үйлдэлтэй автомат машин хийсэн. 

Эхний удаад хот хоорондын автобусны билет борлуулах үйлчилгээ үзүүлнэ. 

Харин дараа нь орон нутгийн нислэг,галт тэрэг зэрэг үйлчилгээг нэвтрүүлнэ" гэв. 

Тасалбар борлуулах системийг орчин үеийн техник технологид тулгуурлан боловсронгуй болгосноор олон сул талыг арилгаж иргэдэд хүртээмжгэй, аюулгүй, найдвартай, хурдан шуурхай үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх юм. 

TVM машиныг ажиллуулах заавар

Tасалбар борлуулах машин нь улс, хот хоорондын автобусны нийтийн тээврийн тасалбарыг бэлэн бус гүйлгээний хэлбэрээр худалдаалах бөгөөд үйлчлүүлэгч өөрийн цахим үнэмлэхээ машинд уншуулан зорчих тээврийн хэрэгслээ сонгон мэдээллээ оруулан өөрөө өөртөө үйлчлэх аж. 

Уг машины зааварчилгаа нь Монгол, Англи хэл дээр байх бөгөөд дотоодын төгрөгийн карт болон олон улсын эрхтэй VISA, Master card зэргээр бэлэн бус гүйлгээ хийн, худалдан авсан тасалбарынхаа НӨАТ-ын баримтыг авах боломжтой.

Тасалбар дахь мэдээлэл

  • Иргэний цахим үнэмлэхээр үйлчилгээ үзүүлэх тул үйлчлүүлэгчийн овог нэр, регистерийн дугаар гэх мэт мэдээлэл хэвлэгдэнэ.
  •  QR кодтой
  • Тээврийн хэрэгслийн төрөл, тээвэрлэгч компанийн нэр, аялалын дугаар, суудлын дугаар, явах чиглэл, зорчих огноо, цаг, үнэ
     
    Гэрэл зургийг mpa.mn
     
    Гэрэл зургийг mpa.mn
     
    Гэрэл зургийг mpa.mn
     
    Гэрэл зургийг mpa.mn