Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Соёл урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 5 сарын 23
iKon.MN

Хууль сахиулахын их сургуулийн Соёлын төвд

09:00-16:00 цагт Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачилгаар Хуульч эрдэмтдийн үндэсний анхдугаар чуулган болно. Арга хэмжээний нээлтэд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга М.Энхболд, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт болон эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцоно.

Д.Сүхбаатарын талбайд

09:00-17:00 цагт БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар хариуцан зохион байгуулж байгаа Соёл урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно. 

Драгон төвд

11:00 цагт ТҮМ /Тасалбар түгээх машин/ -ны нээлтийн арга хэмжээ болно. Тус ТҮМ нь улс, хот хоорондын автобусны нийтийн тээврийн тасалбарыг бэлэн бус гүйлгээний хэлбэрээр худалдаалах бөгөөд үйлчлүүлэгч өөрийн цахим үнэмлэхээ машинд уншуулан зорчих тээврийн хэрэгслээ сонгон мэдээллээ оруулан өөрөө өөртөө үйлчлэх болно.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт Автомашин, мотоциклийн холын зайн УАШТ-ний талаар зохион байгуулагчид мэдээлэл хийнэ. 

11:30 цагт Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Сүхбаатарын талбай дээр хагас нүцгэлж эсэргүүцэл илэрхийлж байсан эмэгтэйчүүд ирэх сарын 1-нд хэрхэн тэмцэл хийх талаараа мэдээлэл хийнэ.

12:00 цагт Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн амлалт буюу оффшорын асуудлаар АТОЗ-өөс хэвлэлийн бага хурал зарлалаа.

ГХЯ-ны "Мутрын түшээ" танхимд

12:00 цагт ГХЯ-ны "Мэдээллийн цаг" болно. "Мэдээллийн цаг"-т Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил оролцоно.