Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

“Хүүхдийн эх хэлний боловсролд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөлөөс “Хүүхдийн эх хэлний боловсролд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал энэ Лхагва гарагт болох гэж байна.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан болж буй тус эрдэм шинжилгээний хурлыг Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан Спортын Яам, Шинжлэх Ухааны Академи болон МУИС-ийн ШУС-ийн Урлаг, Утга зохион судлалын тэнхим хамтран зохион байгуулж байгаа юм.

Хурлаар,

  • ШУА-ийн ХЗХ-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн секторын эрхлэгч, доктор О.Шинэбаяр,
  • ШУА-ийн ХЗХ-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн секторын эрдэм шинжилгээний ажилтан, доктор Г.Гэрэлмаа,
  • ШУА-ийн ХЗХ-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн секторын эрдэм шинжилгээний ажилтан, доктор Н.Мөнхцэцэг,
  • МУИС-ийн ШУС-ийн Урлаг, утга зохиолын тэнхимийн эрхлэгч Г.Нандинбилиг,
  • МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны тэнхимийн багш, магистрт Ч.Бямбацэцэг,
  • Хүүхдийн төв номын сангийн Их мэдэх танхимын номын санч Г.Дарьсүрэн,
  • МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны тэнхимийн багш, доктор Г.Бямбацэрэн,
  • Хүүхдийн урлан бүтээх төвийн мэргэжилтэн Б.Чулуунцэцэг зэрэг эрдэмтэн илтгэл тайвьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.

Хүүхдийн эх хэлний боловсролд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2017 оны тавдугаар сарын 24-ний 12:00 цагт БСШУСЯ-ны хурлын танхимд болох юм. 

Эх сурвалж: Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөлийн Ажлын алба