Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Сөүлийн гудамжийг автомашингүй “Шөнийн гэрэлт гудамж” болгох ажил ирэх сард ДУУСНА

ikon.mn
2017 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Сүхбаатар дүүрэг дэх /Хуучнаар хүүхдийн 100 дэлгүүрийн орчим /Сөүлийн гудамжийг автомашингүй “Шөнийн гэрэлт гудамж” болгон тохижуулах төслийг боловсруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулжээ.

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын боловсруулсан зургийн дагуу:

  • 440 метр урт газрын сул шороон хөрс бүхий талбайг хатуу хучилттай болгож явган замыг нэмэгдүүлэх,
  • олон нийтэд зориулсан үзвэрийн дэлгэц, амралтын суудал бий болгох,
  • ногоон байгууламжийн нөхөн сэргээлт, сэлгэлт,
  • автозам болон явган замын гэрэлтүүлэг,
  • гэрлэн чимэглэл зэрэг орчны тохижилтын ажлыг хийж эхлүүлээд байна.
 

Дээрх тохижилтын ажлыг ирэх сарын 8-ны өдөр дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.

 

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба