Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

“Ухаалаг анги” төсөлд хамрагдсан сургуулиудад цахим сурах бичиг өглөө

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

“Ухаалаг анги” төсөл хэрэгжсэн сургуулиудад “Бага дунд ангийн сурагчдад зориулсан солонгос хэлний сурах бичиг гардуулах” ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Багш Хөгжлийн Ордонд боллоо.

Энэ ажлыг хэрэгжүүлснээр цахим контентэд суурилсан сургалт явуулах арга зүй сайжирч, нөгөө талаас сурагчид мэдээлэл технологийн дэвшлийг ашиглан өөрийгөө хөгжүүлэх боломжууд нээгдэж байгаа ажээ.

БНСУ-ын Кёнги аймгийн орлогч дарга Ким Дун Гын “Улаанбаатар хотод “Ухаалаг анги” хамтарсан төслийг хэрэгжүүлээд нэлээд олон жил боллоо.

Бидний энэ удаагийн хамгийн гол зорилго солонгос хэлийг системтэй ойлгуулах, заах үүднээс нэгдсэн бүх шатны сурах бичгийг 20 сургуульд тарааж өгөхөөр болоод байна.

"Цаашид хамтын ажиллагаагаа улам хөгжүүлэхэд энэ төсөл хувь нэмрээ оруулна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Дөрөв дэх аж үйлдвэрийн хувьсгалд бэлтгэхийн тулд мэдлэг боловсролтой боловсон хүчнийг бэлтгэх гэж үзэж байгаа.

Хоёр улс нийгэм, соёл урлаг, боловсролын салбарт хамтран ажиллахын тулд мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх нь хамгийн чухал.

Бид бие биенийхээ хэлийг ойлгож, цаашид энэ салбаруудад хамтын ажиллагааг улам хөгжүүлэхэд энэ төсөл хувь нэмрээ оруулна гэж найдаж байна. Энэ нь нийт 500 сая вон буюу 1 тэрбум төгрөгийн төсөвтэй төсөл юм” гэв.

Энэхүү төсөл нь Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж байгаа бөгөөд цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа юм байна.

"Нийслэлийн 12 сургуульд “Ухаалаг анги”-ийг Кёнги мужийн дэмжлэгтэйгээр тохижуулсан"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн Боловсролын Газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл “Нийслэлийн Боловсролын Газар БНСУ-тай 2015 онд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байдаг.

Энэ хүрээнд хэрэгжиж байгаа ажил бол “Ухаалаг анги” төсөл. Эхний ээлжинд гурван үе шаттайгаар хэрэгжүүлж, нийслэлийн 12 сургуульд “Ухаалаг анги”-ийг Кёнги мужийн дэмжлэгтэйгээр тохижуулж өгсөн.

IV үе шат нь хэрэгжиж, дахин таван газар тохижуулахаар ажиллаж байгаа. Өнөөдөр “Ухаалаг анги”-иудад хэрэглэгдэх цахим номыг гардуулах үйл ажиллагаа болж байна” гэлээ.

Монгол Улсын Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчдад зориулан өнөөдөр Солонгос хэлний сурах бичиг I, II, III, тус бүр ерөнхий сурах бичиг, дасгал ажлын дэвтэр, Багшийн гарын авлага гэсэн есөн төрлийн нийт 9,000 сурах бичиг олгож байгаа юм. 

Гэрэл зургууд 

Гэрэл зургийг Mpa.mn