Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

КОФЕНЫ ЭХ ОРОН БРАЗИЛААС Бразил кофег...

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 5 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

Бразил бол кофены эх орон юм. Дэлхийн хамгийн том Амазон мөрний сав газрын экваторын бүсийн чийглэг, нарлаг, нам дор газар нь  кофе тариалах хамгийн тохиромжтой  нутаг.

Кофе бол Бразилын нэгэн бэлэг тэмдэг билээ. Бразил гэдэг үгийг сонсмогц хөл бөмбөг, эсвэл кофе, эсвэл карнавал л санаанд буудаг. Бразил кофег сонгох хэдэн шалтгаан бий. Үүнд:

  • Бразил  дэлхийн хамгийн том кофе тариалагч, үйлдвэрлэгч, экспортлогч юм. Тус улс дэлхийн кофены 40 орчим хувь буюу жилд 3.0 сая орчим тонн кофе үйлдвэрлэдэг. 
  • Амазон мөрний нам дор газар ургасан кофены үр нь бусад газрынхыг бодвол зөв хэлбэртэй, үнэр сайтай, хүчиллэг бус, амтлаг байдаг.  
  • Бразилчууд кофеныхоо  үрийг өвөрмөц аргаар буюу дотроос нь хатаадаг. Зарим фермер кофены үрийг эхлээд мөчир дээр нь хатааж, дараа нь хураадаг. Энэ нь кофены сайхан амт, үнэрийг  хадгалдаг аж. 
  • Бразилчууд кофеныхоо үрийг сорт, болц, чанар, хэрэглээнд тохируулан 4 үндсэн аргаар боловсруулдаг нь бразил кофены чанарыг баталгаажуулдаг.
  • Бразилийн Засгийн газар кофены сайтар боловсруулсан үрийг шинээр нь фермерээс зах зээлд шууд нийлүүлэх, улмаар экспортлох ложистик сүлжээ бүрдүүлсний ачаар бид хаа холын Бразилаас кофены сайн чанарын үрийг хугацаа алдалгүй импортлох боломжтой боллоо. 
  • Монголчууд социализмын үед буюу XX зууны 70, 80-аад оноос  орос дэлгүүрээр дамжуулан улаан лаазтай Бразил уусдаг кофетэй танилцаж эхэлсэн билээ.
Харин өнөөдөр Монголын үндэсний үйлдвэрлэгч Бэсткап” компани Бразилаас кофены сайн чанарын жинхэнэ үрийг импортлон авч, 2,000С хүртэл хэмд хуурч боловсруулан,  тээрэмдэн нунтаглаж, “BestCup” брэндийн “Бразил” уусдаг, чанадаг, капсултай, сүүтэй зэрэг бүх төрлийн кофе үйлдвэрлэж байна.

Монголын зах зээлд нийлүүлэгдсэн эдгээр бүтээгдэхүүн хэрэглэгчдийн дунд эрэлттэй байгаа бөгөөд “Бразил оригинал”,  “Бразил  хар”  гэсэн хоёр төрлийн сүүтэй кофег илүү таашаан хэрэглэдэг болсон байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг “BRAZIL COFFE” Facebook хуудаснаас сонирхоорой.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.