Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хасан Роухани Ираны ерөнхийлөгчөөр дахин сонгогдов

М.Хүслэн
2017 оны 5 сарын 22
Зууны мэдээ
Зураг зураг

Иранд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын төрийн тэргүүний албыг хашиж буй 68 настай Хасан Роухани хоёр дахь удаагаа дахин сонгогдлоо. Баасан гаригт явагдсан сонгуульд нийт сонгогчдын 58 орчим хувь буюу 23 сая хүн Роуханиг дэмжиж санал өгчээ. Энэ тухай Ираны Дотоод хэргийн яамны төлөөлөгч үндэсний телевизээр ярьжээ.

Иранд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын төрийн тэргүүний албыг хашиж буй 68 настай Хасан Роухани хоёр дахь удаагаа дахин сонгогдлоо. Баасан гаригт явагдсан сонгуульд нийт сонгогчдын 58 орчим хувь буюу 23 сая хүн Роуханиг дэмжиж санал өгчээ. Энэ тухай Ираны Дотоод хэргийн яамны төлөөлөгч үндэсний телевизээр ярьжээ.

Энэ удаагийн төрийн тэргүүний сонгуульд Роуханид гол өрсөлдөгч болсон прокурор асан, хатуу байр суурь баримталдаг 56 настай Ибрагим Раиси 15 сая сонгогчийн санал авч удаалсан байна. Ираны Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд зааснаар 50 хувиас илүү санал авсан нэр дэвшигч төрийн тэргүүнээр сонгогдоно. Сонгуульд 40 сая хүн буюу нийт сонгогчдын 70 хувиас илүү нь санал өгчээ. Өмнөх 2013 оны сонгуульд мөн адил сонгогчид 70 хувиас илүү идэвх үзүүлж байжээ.

2013 оны сонгуульд ялалт байгуулахдаа Хасан Роухани Ираныг олон улсын эдийн засгийн хоригоос гаргана гэж амлаж байв. Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа 2015 онд Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлаж, үүний хариуд тус улсын эсрэг тавигдсан олон улсын хоригийг цуцлах тухай АНУ болон өрнөдийн бусад гүрнүүдийн Тегерантай хийсэн хэлэлцээрт голлох үүрэг гүйцэтгэсэн.

Ибрагим Раисийн хувьд Роуханигийн дэлхийн томоохон гүрнүүдтэй хийсэн цөмийн хэлэлцээрийг эсэргүүцдэг. 1988 онд олон мянган улс төрийн хоригдлыг “цаазаар авах комисс”-ын гишүүн байсан.

Ираны иргэдийн сонгодог Ерөнхийлөгч нь улсын дотоод гадаад бодлогыг явуулдаг гүйцэтгэх засаглалын тэргүүнд тооцогддог. Гэвч Ираны төрийн эpx тус улсын оюун санааны удирдагч гэгддэг 77 настай Аятолла Али Хаменейн гарт төвлөрдөг аж. Тэрбээр зэвсэгт хүчин, шүүх, улсын телевиз радио болон маш чухал хэд хэдэн төрийн байгууллагыг хяналтад байлгадаг. Түүнчлэн улсын гадаад бодлогыг ч тодорхойлдог.

Сонгуульд ялалт байгуулсаны дараа үндэсний телевизээр үг хэлсэн Хасан Роухани ‘‘Энэ удаагийн сонгуулийн “жинхэнэ ялагчид" нь дэлхийтэй харилцахыг сонгож, экстремизмийг хүлээж авахгүй гэсэн Ираны ард түмэн" гэжээ. Сонгуулийн өмнө өгсөн амлалтуудаа биелүүлэхийн төлөө хичээнэ хэмээн мэдэгдэв. Түүнчлэн Роухани энэ удаагийн сонгуульд өөрийг нь дэмжсэн Ерөнхийлөгч асан Мохамед Хатамиг магтсан байна. Ираны хэвлэл мэдээлэлд Хатамигийн нэрийг дурдахыг хориглосон байдаг.

Зураг