Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Дугуйн парадаар хамгаалалтын малгайгаа тогтмол зүүж хэвшихийг уриаллаа

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Монголын Залуучуудын Холбоо хамтран “Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парадыг өнөөдөр зохион байгууллаа.

Монголын Залуучуудын Холбооноос санаачлан 2013 оноос дугуй унадаг залуусын тоог нэмэгдүүлэх, нийслэлд унадаг дугуйн замыг бий болгох зорилгоор  “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд унадаг дугуй унах залуусын тоо ч эрс нэмэгдсэн нь төслийн үр дүнг харуулж байгаа юм.

Энэ жилийн дугуйн парадаар унадаг дугуй унадаг залуусыг хамгаалалтын малгайгаа тогтмол зүүж хэвшихийг уриалжээ. Унадаг дугуй бол хүн хөдөлгүүр бүхий тээврийн хэрэгсэл. Тиймээс замын хөдөлгөөнд оролцохдоо дугуйчид зайлшгүй хамгаалалтын малгай өмсөж хэвших хэрэгтэй. Хамгаалалтын малгай өмсөж хэвшсэнээр тархины гэмтлээс бүрэн хамгаалах боломжтой юм.

Дугуйн парадын үеэр зориулалтын сайн чанарын хамгаалалтын малгайг 20,000 төгрөгөөр худалдаалж байлаа.

Мөн энэ үеэр нийслэл хотын нутаг дэвсгэрээр аялж, Сонгино хайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхан, Богд уулыг тойрох 24 цагийн 240 километрийн аяллыг хийх UB 240 дугуйн аяллын нээлт болж, аяллын бүртгэл явагдсан юм. Дугуйн аялал 2017 оны 6-р сарын 3,4-ны өдрүүдэд болох аж

Дугуйчид жил бүр унадаг дугуйгаар УДУ, ЗАМ, ХҮҮХЭД гэсэн үгнүүдийг бүтээж байсан бол энэ жил дугуйн замыг “НЭМЬЕ” гэсэн уриа үгийг бүтээж, “Дугуйтай Монгол” хэмээх дүрсийг бүтээсэн юм. 

Энэ жилийн “Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парадад 1,500 гаруй дугуйчид оролцлоо. 

 

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг