Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Намуун "Kazakhstan Open" тэмцээнээс Алтан медаль хүртлээ

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 5 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

Залуучуудад зориулсан Shake&Share үйлчилгээний дүр төрх Б.Намуун Казахстан улсын Атырау хотноо 2017 оны 4-р сарын 21-нээс 22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан "Kazakhstan Open" тэмцээний таеквондогийн төрлийн  -52 кг жинд хүч, ухаан сорин тулалдаж АЛТАН медалийн эзэн боллоо.

"Kazakhstan Open" бол G1 ангиллын чансаа өндөр, олимпийн оноо цуглуулах тэмцээн бөгөөд энэ удаад 37 орны 1,700 гаран тамирчид оролцсон байна. 

Олон улсын хэмжээний мастер Болдбаатарын Намуун нь таеквондогийн хар бүс II дантай, ирээдүйд Монгол Улсынхаа нэрийг дэлхийн дэвжээнд өнгөлөх, авьяаслаг тамирчин юм.

СКАЙтел компанийн зүгээс Б.Намуундаа баяр хүргэн, амжилт хүсье!