2017/05/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,417.20₮
B30
УЛААНБААТАР
24°
|
B30
УЛААНБААТАР
27°
|
B32
УЛААНБААТАР
31°
|
11°
20:00
S44
18°
21:00
S32
14°
22:00
S32
11°
23:00
S44
11°
00:00
S44
01:00
S44
02:00
S44
03:00
S44
04:00
S32
05:00
S32
06:00
S32
07:00
S32
10°

“Мен гао” нэртэй хуурамч цемент авахгүй байхыг анхаарууллаа

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 5 сарын 19
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

НМХГ-ын улсын байцаагчид өнгөрсөн дөрөвдүгээр сард барилгын материалуудад хяналт шалгалт хийж, "Мен гао" нэртэй савлагдсан цемент нь стандартын шаардлага хангахгүй, хаяг шошгын зөрчилтэй гэдгийг иргэдэд анхааруулж байсан билээ.

Уг цементэд барилгын материалын чанарыг баталгаажуулсан гарал үүслийн гэрчилгээ, лабораторийн батламж байхгүй, стандартаар 50 кг байхаас 47.48 кг жинтэй савлагдсан зэрэг зөрчил илэрсэн юм.

Ийнхүү өмнөх хяналт шалгалтынхаа мөрөөр нийслэлийн Мэргэжлийн хяналтынхан Эрүүгийн цагдаагийн газартай хамтран дахин шалгалт хийсэн байна.

Тавдугаар сарын 9-нд хийсэн уг шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо сүмийн 1-9 тоотод 40 тн-ын чингэлэгт үнс, 20 тн-ын чингэлэгт цемент хийсэн ноцтой зөрчил илрүүлжээ.

Энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга “БНХАУ-аас импортоор оруулж ирдэг "Мен гао" үйлдвэрийн цементийг Монгол Улсад 2016 оны долоодугаар сараас хойш оруулж ирэхээ больсон.

Гэтэл уг цементийн сав баглаа боодлыг ашиглан цементийн орц найрлагад өөрчлөлт оруулж савлан худалдаалж байсан зөрчил илэрсэн.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах ”Би Эй Ди Эм Жи” ХХК-ийн хашаанд 40 тн-ын чингэлэгт үнс, 20 тн-ын чингэлэгт цемент авчран хооронд нь хольж “Мен гао” нэрийн уутанд хийж борлуулж байсан зөрчлийг илрүүллээ.

Мөн  Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Даваасүрэнгийн хашаанд үнстэй хольсон цементийг савлаж байсныг илрүүлж тогтоосон. Урин дулааны цаг ирж буйтай холбогдуулан бүтээн байгуулалтад цемент маш ихээр ашиглагддаг.

Тиймээс ард иргэд, аж ахуйн нэгжүүд цемент худалдаж авахдаа хаяг, шошго, импортоор оруулж ирээд лабораторийн шинжилгээний бичиг зэргийг сайтар харах шаардлагатай” хэмээв.

Иймд иргэд, аж ахуйн нэгж,  байгууллагууд цемент худалдан авахдаа чанар байдлыг тодорхойлсон сертификат, лабораторийн шинжилгээг үзэж  худалдан авах, бетон зуурмагийн үйлдвэрүүд  “Мен гао” уутанд савлагдсан чанар байдал нь тодорхойгүй цемент худалдан авахгүй байх, үйлдвэрлэсэн бетон зуурмагийн марк, чанарыг тодорхойлсон лабораторийн шинжилгээг дагалдуулж байхыг анхааруулж  байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

x