Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Маргааш хотын төв орчмын замуудаар машин явуулахгүй

ikon.mn
2017 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” буюу “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 20-ны Бямба гарагт болно.

Энэ өдөр 08:00-18:00 цаг хүртэл зарим замын хөдөлгөөнийг хааж, аюулгүй байдлыг ханган, зохицуулалт хийж ажиллах юм байна. Иймд иргэд, жолооч нар бусад чөлөөтэй замыг сонгож хөдөлгөөнд оролцохыг ЗЦА-наас зөвлөлөө.

/ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМ ХЭМЖЭЭТЭЙГЭЭР ХАРНА УУ/

 
  • Жанжин Д.Сүхбаатарын талбай
  • Сөүлийн гудамж
  • Чоймболын гудамж
  • Самбуугийн гудамж
  • Анкарагийн гудамж
  • Сүхбаатарын гудамж
  • Их сургуулийн гудамж
  • Бээжингийн гудамж
  • Залуучуудын гудамж
  • Энхтайваны өргөн чөлөө
  • Чагдаржавын гудамж
  • Элчингийн гудамж
  • Олимпийн гудамжаас дотогш замууд орох аж.

/ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМ ХЭМЖЭЭТЭЙГЭЭР ХАРНА УУ/

Цагдаагийн хамгаалалт гарах газрууд

 
"АВТОМАШИНГҮЙ ӨДӨР"-ийн хөтөлбөр

11.00- 11.15 Нээлтийн үйл ажиллагаа 
11.15- 11.40 Ахмадуудын хийн дасгал НЭМГ-ын харьяа байгууллагын 300 ахмад
11.40 -12.00 Замын хөдөлгөөн цагаан толгой 2017 тэмцээний Улсын аварга 2 багийн мэндчилгээ
12.00-13.30 Нийтийн биеийн тамир, спортын газрын нээлттэй хаалганы өдөрлөгийн үйл ажиллагаа 
13.30-14.00 Марафоны шагнал гардуулах ёслол 
14.00- 14.15 Гар зургийн уралдааны шагнал гардуулах ёслол
14.15- 14.45 Эерэг сэтгэлгээний давлагаа- 300 оюутны флашмоб 
14.45-15.15 АХА асуулт, хариултын тэмцээн
15.15- 15.45 Хамгаалалтын суудлын ач холбогдол уралдаан 
15.45 -16.15 “Цэвэр агаартай – Улаанбаатар” хөгжөөнт тоглоом 
16.15 -17.00 Марафоны шагнал гардуулах ёслол 
17.00- 17.50 Дугуйн парадын нээлтийн үйл ажиллагаа, “Унадаг дугуй УБ” төсөл, дугуйн үзүүлбэр 
17.50-18.00 Хаалтын үйл ажиллагаа.