Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Мухтар Аблязов гэмт хэрэгтэн үү, "тэрс үзэлтэн" үү

Н.Оюун Монголын мэдээ
2017 оны 5 сарын 19
Монголын мэдээ
Зураг зураг

Хэдэн жилийн өмнө Казахстаны БТА банкнаас 7.5 тэрбум ам.доллар завшуулсан хэрэг шуугиан тарьж байв. Тэгвэл энэ хэргийг шүүх ажиллагаа Казахстанд эхэлжээ. Тус банкны захирлуудын зөвлөлийн дарга асан Мухтар Аблязов 7.5 тэрбум ам.долларын луйврын хэрэгт буруутгагдаж буй бөгөөд одоо тэрбээр Европын нөлөө бүхий улс төрчдийг өөртөө татах ажиллагаа явуулж байгаа ажээ.

Мөрдөн шалгах болон шүүх ажиллагаа явагдаж байгаа найман жилийн турш Казахстаны прокурорын газар энэ Мухтар Аблязовыг эх оронд нь буцаан шилжүүлэх асуудлыг тавьсаар ирсэн юм. М.Аблязов сүүлийн гурван жилд Францын шоронд хоригдсон. Түүнийг банкны луйвар хийсэн хэргээр буруутгасан ОХУ-ын хуулийн байгууллагын хүсэлтээр баривчилж байжээ.

Гэвч 2016 оны арванхоёрдугаар сард Францын төрийн зөвлөл М.Аблязовыг улс орноосоо хөөн гаргах зарлигийг өөрчилж түүнийг шоронгоос суллажээ.

Парисын талаас энэ асуудал дээр Москвагийн шаардлага гэмт хэргийн гэхээсээ илүүтэйгээр улс төрийн шинжтэй байсан учраас түүнийг гэмт хэргээс чөлөөлсөн гэж мэдэгдэж байв. Тус банкны луйвар олон улсын шинжтэй бөгөөд Франц, Англи, Кипр зэрэг орнуудад гэмт хэрэг гэж үздэг учраас дээрх шийдвэрийг олон хүмүүс цочирдон хүлээж авч байв.

2012 оны арваннэгдүгээр сард Лондон хотын дээд шүүх М.Аблязовын хэргийг авч үзээд М.Аблязов болон түүний хамсаатан Роман Солодченког буруутай гэж үзэн 2.1 тэрбум америк долларыг БТА банканд буцаан төлөх шийдвэр гаргаж байсан билээ. Мөн М.Аблязовтой холбоо олон компани, тухайлбал “Dray associates limited”, “Inter funding Facilities Limited”, “Проект но стройтельная компания АМК Швест”, “Туран Алем Капита” болон “Zrl Beteiligungs AG байгууллагуудаас мөнгө нэхэмжилсэн БТА банк нь нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэн төлүүлэх шийдвэр гаргасан юм.

Түүнээс хойш хэсэг хугацааны дараа Лондон хотын дээд шүүх М.Аблязовы хэрэгт тайлбар өгч түүнийг хэд хэдэн удаагийн үйлдлээр луйвар хийж, хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг Англи болон Виржиний аралд байдаг хэд хэдэн салбар компаниудад шилжүүлэн байршуулж хувьдаа завшсан үзсэн юм. М.Аблязовын үйлдсэн луйвар ОХУ-д хэдэн тэрбум ам.долларын хохирол учруулжээ.

Түүний хамсаатан болох ОХУ-ын иргэн хэд хэдэн хүн өдгөө хорионд орж, зарим нь шалгагдаж сууж байна. Жишээлбэл “Дело” зээлийн компанийн хувь эзэмшигч байсан Димитрий Пак, компанийн захирал байсан Олег Царев нар М.Аблязовтой нийлж 2.5 тэрбум рубль (80 сая орчим доллар) завших хэрэгт оролцсон гэсэн ял авсан юм. Мөн БТА банкны хулгайн мөнгийг угаахад оролдсон хэргээр хэд хэдэн хүн ял шийтгүүлсэн ажээ. Тэдний шамшигдуулсан хохирол 400 сая доллараас давсан байна.

Өнөөдрийн байдлаар М.Аблязов болон түүний гэмт хэргийн хамсаатнуудад нийт 11 зүйл ангиар ял төлөвлөж байгаа бөгөөд эдгээр нь Казахстан, ОХУ, Украйны эрүүгийн хуулиар үүсгэгдэж байгаа юм. Үүнд залилан, бусдын хөрөнгийг өмчилсөн, зарцуулсан, хууль бусаар олсон мөнгийг хуульчилж өөрийн болгосон гэх зэрэг олон зүйлчлэлээр ял оноохоор төлөвлөжээ.  М.Аблязов болон түүний хамсаатнууд хэд хэдэн орны санхүүгийн байгууллагаас нийтдээ 12 тэрбум ам.долларыг завшсан ажээ.

Өөрөөр хэлбэл иргэдийн тэтгэврийн сан, банкин дахь хадгаламж, компаниудын депозитив тооцооны хөрөнгө, ОХУ, Казахстан, Украйн улсын төрийн байгууллагуудаас авсан зээлийн мөнгийг луйвардаж чаджээ. Мэдээж ийм хэмжээний том залиланг ганц хүн хийх боломжгүй. Нэг үгээр хэлбэл М.Аблязов олон улсын гэмт бүлэглэлтэй хамсаж уг хэргийг үйлдсэн юм. Английн шүүхээс 4,3 тэрбум ам.долларыг хууль бусаар залилж, 10 гаруй улс оронд байрлалтай 130 орчим оффшор компаниар дамжуулж гаргасан гэдгийг нь тогтоожээ.

М.Аблязовын үйлдсэн гэмт хэргийг энэ зууны хамгийн том 10 хэргийн нэг гэж үздэг ба луйврын схем зураг нь нэн сайн боловсруулагдсан, асар их хэмжээний хохирол учруулахаар юм.

Түүнийг ОХУ эсвэл Казахстан руу шилжүүлэх асуудал үргэлж маргаан дагуулдаг. Гэмт хэргийн үйлдлээ улс төрийн маргаанаар хаацайлах оролдлогуудыг үргэлж хийдэг нь түүнд шударга ял онооход саад болдог ажээ. Өөрөөр хэлбэл М.Аблязов өөрийг нь гэмт хэргээр бус улс төрийн шалтгаанаар яллах гэж байна гэж өөрийгөө өмгөөлдөг.

Европын холбоо дундад азийн болон ойрх дорнодын улс орнуудад болгоомжилсон байдлаар хандсан хэвээр байна. Чечений алан хядагч, “Аль-Кайда” бүлгийн толгойлогч нарын нэг Зелимхан Яндарбаев Европод олон жил хаацайлагдан амьдарч байна. Түүнийг европчууд улс төрийн орогнол хүсэгч хэмээн нэрийддэг ажээ. Түүний нэгэн адил Чеченийн өөр нэг террорист гэмт хэрэгтэн Ахмед Закаев Европод орогнож байна. Тэд европын хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрсдийгөө салан тусгаарлагч, эрх чөлөөг дээдлэгч, ардчиллын бэлгэ тэмдэг мэтээр ойлгуулж эх орон, ард түмнээ муулах байдлаар европын улс төрчдийн дэмжлэг авдаг ажээ.

Үүнтэй адилхан Казахстанд сайд, хотын даргаар ажиллаж байхдаа авлигын гэмт хэргээр буруутгагдаж улс орноосоо оргон зайлсан Виктор Храпунов европын улс орнуудад орогнож өөрийгөө үнэн шударга үйл хэргийн төлөө тэмцэгч хэмээн зарлаж суугаа юм. Түүнийг гэмт хэргийн бүлэг байгуулсан, хулгай, залилан хийсэн, мөнгө угаах, авлигын гэмт хэргээр буруутгаад байгаа юм.

Төрийн албанд нэг насаараа ажилласан Виктор Харупов Швецари улсын хамгийн баян хүмүүсийн жагсаалтад багтаж оржээ. М.Аблязовын худ болох В.Храпуов Алматы хотын даргаар ажиллаж байхдаа өөрийн хуурамч компанийн нэрээр АНУ-ын Калифорнид Алматы хотын төсвийн мөнгөөр үл хөдлөх хөрөнгө, үнэтэй машин хувьдаа худалдаж авсныг нь Калифорни мужийн шүүх тогтоосон байна.

М.Аблязовын хэд хэдэн орны төр засгийн эсрэг тэмцэж байгаа буй хөдөлгөөнүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн баримт европын хэвлэлүүдээр гарч байжээ. Энэ нь юуны түрүүнд ОХУ болон Казахстан руу чиглэжээ. Уг санхүүжилтийг Польшид бүртгэлтэй “Открьтый диалог” (Нээлттэй ярилцлага) сангаар дамжуулан хүргэдэг аж.

Мөн энэ сангаар дамжуулан тэрбээр европын улс төрчидтэй санхүүгийн харилцаа бий болгожээ. Жишээлбэл энэ сангийн нэрийн өмнөөс М.Аблязов болон түүний хамсаатнууд европын парламентын хэд хэдэн гишүүдээс санал авч чадсан гэнэ. Тухайлбал, Парламент интерполд хандсан Казахстаны улс төрийн тэрс үзэлтэн нэрээр хавчигдаж байгаа Мухтар Аблязов болон Анатолий Погорелов нарыг эрэн сурвалжлах үйл ажиллагаа зогсоохыг шаардсан мэдэгдэл гаргасан байдаг.

Зураг