Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Зочид буудлуудад ОД олголоо

ikon.mn
2017 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Дээд зэрэглэлийн зочид буудлуудад од зэрэглэл олгох комиссын шийдвэрийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны тавдугаар сарын 4-ний өдрийн А-109 дугаар тушаалаар зочид буудлуудад 3-5 од олголоо. 

Үүнд5

  • “Бэст вестерн пример туушин” зочид буудалд  /☆☆☆☆☆/ таван од,
  • “Бишрэлт” зочид буудалд /☆☆☆☆/ дөрвөн од,
  • “H9” /hotel nine/ зочид буудал  /☆☆☆/ гурван од,
  • “Спрингс” зочид буудалд /☆☆☆/ гурван одны зэрэглэл тус тус олгов.
Зочид буудлуудад од зэрэглэл олгохдоо салбарын сайдын тушаалаар батлагдсан тусгай комисс MNS5927:2008 стандартын дагуу шалгаруулалт хийсэн тайлан, хөндлөнгийн шинжээч нарын дүгнэлт зэргийг үндэслэн олгодог байна.
 
 

Эдгээр зочид буудлын Одны гэрчилгээ, тэмдэгийг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Бат-Эрдэнэ, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Монгол зочид буудлуудын холбооны ерөнхийлөгч С.Мөнхбат нар гардуулан өгсөн юм гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.