Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: III төв эмнэлэгт Японд үйлдвэрлэсэн түргэн тусламжийн машин хүлээлгэн өгнө

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 5 сарын 19
iKon.MN

Төрийн ордны Б танхимд 

09:00 цагт Хөдөлмөр нийгмийн зөвшлийн Үндэсний хороо хуралдана. Энэ хурлаар МҮЭХ болон Засгийн газар АОЭНХ хамтран байгуулсан гэрээнд тусгасан 4 заалт зөрчигдсөн асуудал болон МҮЭХ ноос Засгийн газарт тавьсан шаардлагын талаар энэ хурлаар ярих юм. 

Туушин зочид буудалд

09:00 цагт ДЭМБ-аас Монгол Улс дахь Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилтийн үнэлгээний талаар хэлэлцүүлэг болно. 

МҮХАҮТ-ын их танхимд

09:00-18:00 цагт “Борлуулалттай уягдсан интернэт маркетинг” сэдвээр 2017 оны Интернэт маркетингийн конференци арга хэмжээг зохион байгуулна. 

Монголбанкны В байранд

09:00-13:00 цагт Монголбанкнаас “Орон сууцны зээлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Засгийн газар, Монголбанк, МИК "ОССК" ХХК, их дээд сургууль болон арилжааны банкны төлөөллүүдтэй хамтран зохион байгуулна. 

Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд 

09:00 цагт “Хот дахин төлөвлөлт-Газар чөлөөлөлт-Хүний эрх” сэдэвт Онол, практикийн бага хурал болно.

Сүхбаатарын талбайд

10:00-16:00 цагт Дэлхийн Хэмжил зүйн өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй Стандарт, хэмжил зүйн газрын үйл ажиллагааг сурталчилах "Нээлттэй хаалганы өдөр" болно. 

​10:00 цагт МХЕГ-ын үйл ажиллагаа сурталчлах "Нээлттэй хаалганы өдөрлөг" болно.  

29 дүгээр сургуульд

10:00 цагт Сонгсолын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн нээлттэй хаалганы өдөрлөг болно.

Шастины нэрэмжит III төв эмнэлэгт

11:00 цагт Японд үйлдвэрлэсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон түргэн тусламжийн машин хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болно. 

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт Монголын хүүхдийн ордны дэргэдэх ЮНЕСКО-гийн үндэсний комиссын дэмжигч клуб “Дэлхийн найзууддаа” чуулгын авьяаслаг сурагчдын “Ивээлт Анужин сан” хүмүүнлэгийн аялан тоглолтын талаар мэдээлэл хийнэ. Тэд Бат-Сүмбэрийн асрамжийн газар, “Өнөр бүл төв” төвд тоглолтоо хийхээр төлөвлөсөн бөгөөд тоглолтыг “Ивээлт Анужин сан” санаачилж, "Номин холдинг” ХХК ивээн тэтгэж байна.

Үндэсний мэдээллийн төвд 

11:30 цагт Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн асан Х.Бат-Ялалт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар 

13:30-14:30 цагт “Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа болно. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У-Сун болон бусад албаны хүмүүс оролцоно.