Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Аль улиралд ДОТООДЫН БОРЛУУЛАЛТ идэвхжиж байна вэ?

Б.Ану
2017 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Худалдааны салбарын борлуулалтын 92.2 хувь нь Улаанбаатар хотод ногдож байна

Улсын хэмжээнд 2017 оны эхний улиралд нийт 73.3 мянган аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагийн 28.1 (38.4%) мянга нь бөөний болон жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага байна.

Худалдааны салбарын нийт борлуулалт 2017 оны эхний улиралд 2.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 606.9 (28.4%) тэрбум төгрөгөөр өссөн тухай Үндэсний Статистикийн Хороо мэдээлээд байгаа юм. 

Худалдааны салбарын борлуулалтын 92.2 хувь нь Улаанбаатар хотод ногдож байна.

Худалдааны салбарын нийт борлуулалт өмнөх оны мөн үеэс:

  • Сэлэнгэ, 
  • Баянхонгор,
  • Дархан-Уул, 
  • Дундговь, 
  • Дорнод, 
  • Хөвсгөл, 
  • Сүхбаатар, 
  • Өвөрхангай, 
  • Увс, 
  • Улаанбаатар хот, 
  • Архангай, 
  • Булган, 
  • Өмнөговь аймагт 2.1 хувиас 2.0 дахин өсөж, 

  • Хэнтий,
  • Говьсүмбэр, 
  • Говь-Алтай, 
  • Баян-Өлгий, 
  • Дорноговь, 
  • Ховд, 
  • Орхон, 
  • Завхан, 
  • Төв аймагт 1.4-54.6 хувиар буурчээ.

График 1, Худалдааны салбарын борлуулалтын өсөлт, бууралтыг хугацаагаар харвал:

(График дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй харна уу)

График нэгт үзүүлсэнээр 2014 оны хувьд VII - IX сард худалдааны борлуулалт нэмэгддэг байсан бол 2015-2016 онуудад жилийн төгсгөлд илүү их худалдан авалт хийдэг болсон нь ажиглагдаж байна.