2017/10/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,455.77₮
B34
УЛААНБААТАР
|
-4°
B30
УЛААНБААТАР
11°
|
-3°
B32
УЛААНБААТАР
|
-3°
01:00
S32
-5°
02:00
S32
-6°
03:00
S32
-7°
04:00
S32
-7°
05:00
S32
-8°
06:00
S32
-8°
07:00
S32
-8°
08:00
S32
-7°
09:00
S32
-3°
10:00
S32
11:00
S32
12:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/05/19 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Баясгалан: Моно жүжгийн төрлөөр шинэ уран бүтээлч гаргаж ирэхийг хүсдэг

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 5 сарын 19
iKon.MN

Тавдугаар сарын 23-24-ний өдрүүдэд Монголын моно жүжгийн улсын уралдаан зохион байгуулагдах гэж байна.

Монодрам буюу нэг хүний жүжиг хэмээх төрөл эртний Грекээс эхлэн хөгжиж 1700-гаад оны сүүл үес Франц, Германд хүчээ аван ихэд дэлгэрсэн байдаг. Жүжиг эхлэхээс төгсөх хүртэл гол дүрийн жүжигчин нь хэд хэдэн дүрд хувирах, эсвэл үзэгчидтэй, эсвэл ямар нэгэн амьгүй биет, эсвэл хэн нэгэн төсөөллийн хүнтэй, нэг бол өөрийнхөө дотор хүнтэй хөөрөлдөх, ярилцах зэргээр жүжиглэдэг ба гол төлөв сэтгэлзүйн асуудлыг хөнддөг, нарийн мэдрэмж шаардсан, жүжгийн урлагийн нэгэн онцгой төрөл юм.

Монголд моно жүжгийн төрлөөр хамгийн амжилттай ажиллаж буй уран бүтээлч бол УДЭТ-ын жүжигчин СТА Ц.Баясгалан билээ. Тэрбээр 2014 онд 2014 онд Олон Улсын Моно Жүжгийн Фестивалиас "Би Эдит Пиаф байна" жүжгээрээ Гранпри шагналыг анх удаа эх орондоо авчирсан бөгөөд, түүнийг ", "Парисын Дарь эхийн сүм", "Хайрын виз", "Нууц амраг чинь болъё", "Домогт Ану хатан", "Чөлөөт хос" зэрэг тайз дэлгэцийн олон бүтээлээр нь үзэгчид танина.

Бид түүнтэй энэ сард зохион байгуулагдах моно жүжгийн улсын уралдааны талаар товч ярилцлаа.


-Моно жүжгийн улсын уралдаан тун удахгүй болох гэж байна. Уралдаан зохион байгуулах зорилго нь юу вэ?

-Монголын моно жүжгийн хөгжлийн төвөөс Улаанбааатар хотын захиргаа болон Соёл Урлагийн Их Сургуультай хамтран энэхүү улсын уралдааныг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ жилийн хувьд нэлээн онцлогтой. Уралдаанд шалгарсан уран бүтээлч намар 10 дугаар сарын 2-9-ний хооронд Монголд болох олон улсын моно жүжгийн “Ялагчдын цуваа-Улаанбаатар” фестивальд эх орноо төлөөлж оролцох юм.  Олон улсын уралдаанд улсаа төлөөлж оролцоно гэдэг нэр төрийн хэрэг, өндөр хариуцлага.

Олон улсын Театр урлагийн институтын дэргэдэх Моно жүжгийн форумаас фестивальд оролцох жүжигчнийг өндөр хэмжээнд бэлдэж, бусад орны жүжигчидтэй эн тэнцэхүйц бэлтгэгдсэн байх шаардлага тавьсан. Тиймээс бид ганц хоёр хүнийг үзээд, дурын жүжигчин оруулах эрхгүй. Харин зайлшгүй уралдаан зохион байгуулж, шаардлага хангахуйц, шилдэг жүжигчнийг тодруулна. Шаардлага хангахгүй байсан ч гэсэн хамгийн дөхөж очих жүжигчнийг олж бэлдээд фестивальдаа оруулахаар төлөвлөсөн байгаа.

-Өмнөх хоёр уралдаанд ямар жүжигчид амжилт гаргасан бэ. Энэ жил хэр олон хүн оролцохоор мэдэгдээд байна?

-Эхний жилийн уралдаанд УДЭТ-ын жүжигчин Б.Одгэрэл “Book” моно жүжгээр түрүүлж байсан. Өнгөрсөн жилийн уралдаанд жүжигчин Я.Билгүүнсар “Ашгүй бүх юм дууслаа” моно жүжгээр түрүүлж байсан. Одоогоор энэ жилийн уралдаанд оролцохоор 7 жүжигчин мэдүүлгээ өгсөн байгаа. Орон нутаг болон СУИС-аас хэд хэдэн жүжигчин оролцохоор нэмж мэдүүлгээ өгнө гэсэн. Ерөнхийдөө 10 гаруй жүжигчин улсын уралдаанд оролцох төлөвтэй байна.

-Уралдааныг хэн шүүх вэ?

-Улаанбаатар хотын соёлын газар, Соёл Урлагийн Их Сургуулийн төлөөлөл болон мэргэжлийн найруулагч зэрэг таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй. Миний бие мөн шүүгчээр ажиллана. Одоогоор шүүгчдийг нарийн нэрлэх боломжгүй байна.

"олон улсын тэмцээнд бэлтгэгдэж гарна гэдэг тухайн жүжигчинд маш их туршлага хуримтлуулах сайн талтай"
 
Монголын Эдит Пиаф oлoн улсад тэргүүллээ

-Та Монголоос моно жүжгийн төрлөөр хамгийн амжилттай ажиллаж буй уран бүтээлч. Энэ төрлийн талаар ямар бодолтой байдаг вэ. Уралдаанд оролцогчдод ямар давуу тал бий болох бол?

-Жүжигчин хүний хувьд хамгийн хүч шавхсан төрөл тайзны урлаг буюу жүжиг байдаг. Тэр дундаа моно жүжиг хамгийн хүнд нь.

Жүжигт монологи буюу нэг хүний өөрийнхөө хамгийн нууц зүйлийг ярих, бодсоноо ил болгох, үзэгчидтэй хуваалцах хэсэг 3-5 минут орчим үргэлжилдэг. Тэр хугацаанд үзэгчдийг барьж монологио хүргэнэ гэдэг жүжигчин хүний хувьд хүнд байдаг л даа. Гэтэл 3-5 минутын монологи биш бүтэн 45 минутаас 60 минутын хооронд бүтэн жүжгийг авч гарна гэдэг хэргийн баргийн жүжигчний хийж чаддаг зүйл биш.

Тэгээд дээрээс нь олон улсын тэмцээнд бэлтгэгдэж гарна гэдэг тухайн жүжигчинд маш их туршлага хуримтлуулах сайн талтай. Фестивальд оролцох жүжигчний ур чадварт нь маш их ахиц гарна. Мөн өөрийн гэсэн жүжигтэй болчихвол ямар нэгэн байдлаар сайжруулж үзэгчдэд хүрэх, хаа ч очиж тоглож болох бүтэн цагийн хөтөлбөртэй болчихно гээд олон давуу талууд бий.

-Моно жүжигт тоглохоор сонирхож буй жүжигчид Монголд хэр их байдаг вэ?

-Монголын уран бүтээлчид энэ төрлийг маш их сонирхож байгаа. Ялангуяа шинээр гарч ирж байгаа, амжилтад хүрэх хүсэлтэй, хичээл зүтгэлтэй залуу уран бүтээлчид их байна. Энэ жилийн хувьд зөвхөн залуу уран бүтээлч гэлтгүй МУГЖ С.Дамдин ах маань өөрийнхөө амьдралаар хийсэн “Ганцчууд” хэмээх моно жүжгээрээ уралдаанд оролцох гэж байгаа. Мөн хошин урлагийн жүжигчид инээдмийн моно жүжгийн төрлөөр уралдаанд оролцох гээд зохиол их асууж байгаа гэх мэтээр энэ урсгалыг сонирхогчид нэмэгдсэн нь харагдаж байна.

-Та моно жүжгийн төрлөөр шинэ уран бүтээл хийхээр төлөвлөж байгаа юу?

-Надад 2-3 зохиолчдын санал болгож буй жүжиг бий. Гэхдээ би шинэ хүн гаргаж ирэх сонирхолтой байгаа учраас өөрөө хүчтэй өрсөлдөгч байхыг хүсэхгүй байгаа. Одоогоор энэ урсгалыг хөгжүүлэхийн төлөө хичээж ажиллаж байна. 

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. 

x