Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг музейнүүд хөтөлбөрөө танилцуулж байна

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг

"Олон улсын музейн өдөр"-ийг тохиолдуулан Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг музейнүүд өнөөдөр Монголын Үндэсний Музейн гадна талбайд олон нийтэд хөтөлбөрөө нээлттэй танилцуулж байна.

Монгол Улсад 2003 оноос эхлэн музейн салбарын хамт олон жил бүрийн 5 дугаар сарын 18-ны энэ өдрийг “Олон улсын музейн өдөр” болгон тэмдэглэсээр 14 дэх жилтэйгээ золгож байна.

Энэ жил  “Музей ба ээдрээтэй түүх: Нээлттэй ярилцъя” уриан дор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг бүх музей энэхүү өдөрт зориулсан хөтөлбөрөө олон нийтэд нээлттэй танилцуулж байгаа юм.

Д.Цэдмаа: Монгол Улсын хэмжээнд төрийн өмчийн 45 музей үйл ажиллагаагаа явуулж байна
 

Олон Улсын Музейн Зөвлөлийн Монголын Үндэсний Хорооны тэргүүн Д.Цэдмаа “Монгол Улсын хэмжээнд төрийн өмчийн 45 музей үйл ажиллагаагаа явуулж байна. Сүүлийн арваад жилд галерей, цуглуулагчийн музей зэрэг хувийн музей олширсноор монголын соёлын өв, түүхийг хадгалдаг газрууд сайн дурын хэлбэрээр олон болж байна гэсэн үг.

Нөгөө талаас, дотоодын аялал жуулчлал хөгжиж байгаатай адил музей үзэх монгол үзэгч олширч байна. Тэгэхээр Монголчууд өөрсдийн соёлын өвийг дээдэлдэг болж байна гэж бодож байна” гэлээ.

Г.Эрдэнэбат: Музейд үзэгчдийг татах олон үйл ажиллагаа зохион байгуулах төлөвлөгөө гарсан байна
 

Соёл Урлагийн Газрын дарга Г.Эрдэнэбат “Монголчууд бид дэлхийд байхгүй, бахархам өв соёлтой ард түмэн. Гэвч бидэнд нийгэм рүү хандсан үйл ажиллагаа ховор байна. Музейн өдрийн хүрээнд олон музей хөтөлбөрөө танилцуулж байна.

Мөн музей үзэгчдийг татах олон үйл ажиллагаа зохион байгуулах төлөвлөгөө гарсан байна. Тухайлбал, тогтмол үздэг хүмүүс болон байгууллага хамт олонд хөнгөлөлттэй үйлчлэх, бусад урлаг соёлынхонтой хамтран ажиллах зэргээр үзэгчдийг татах санаачлага гаргаж байгаа нь сайн хэрэг” хэмээв.

Анх 1977 онд Москвагийн ОУМЗ-ийн ХI Бага хурлаар “Олон улсын музейн өдөр”-ийг тэмдэглэх шийдвэр гарч, 1978 оны тавдугаар сарын 18-нд “Олон улсын музейн өдөр”-ийг Дэлхийн 150 гаруй оронд анх удаа тэмдэглэсэн бөгөөд үүнээс хойш жил бүрийн энэ өдрийг тодорхой уриан дор улс орон бүрт тэмдэглэдэг уламжлал тогтжээ. 

Фото

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг