Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрх зүйн цахим хөтөч"-ийн програм хангамж, цахим хуудас боловсруулах мэдээлэл технологийн компаниудыг урьж байна

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 5 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

Нээлттэй Нийгэм Форум (ННФ) нь иргэдийн бүрийн эрх зүйн чадавхыг дээшлүүлэх эрх зүйн сургалт, сурталчилгаа, хууль зүйн туслалцааны тусламжтайгаар иргэн өөрт олгогдсон эрх, үүргээ мэддэг болох төдийгүй хууль, эрх зүйн хэм хэмжээний зохицуулалтыг ашиглан эрх, ашгаа хамгаалах, асуудлаа шийдвэрлэх мэдлэг, чадвараа дээшлүүлэхэд туслах цахим портал бий болгохыг зорьж байна. 

Энэхүү цахим портал нь иргэд өөрт шаардлагатай эрх зүйн мэдээллийг хүссэн газраасаа, хүссэн цагтаа авч болох, өөрт тулгарсан асуудлаа хуулийн аргаар шийдэхэд нь туслах эрх зүйн анхны хөтөч болохоос гадна эрх зүйн сургалт, сурталчилгаа, мэдээ мэдээллийг бусдад түгээхэд шууд хэрэглэж болохуйц гарын авлага, материалаар хангах нэгэн эх сурвалж болох зорилготой. 

Дээрх зорилгын хүрээнд ННФ  энэхүү цахим хуудас, програм хангамж боловсруулж хамтран ажиллах урилгыг мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг байгууллагуудад хүргүүлж байна. Энэхүү ажлыг сонирхож буй зохих туршлагатай мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг байгууллагууд техникийн саналаа  доорх шаардлагын дагуу бүрдүүлэн ирүүлнэ үү.

Техникийн  болон үнийн санал хүлээн авах эцсийн хугацаа

2017 оны 6 сарын 7-ны өдөр 17 цагаас өмнө    

Санал илгээх хаяг:

Нээлттэй Нийгэм Форум

Жамьян гүний гудамж – 5/1
Улаанбаатар – 48, Монгол Улс

Teл: 976-11-313207

Фaкс: 976-11-324857

И-мэйл: fellowship@forum.mn   

Техникийн шаардлагын дэлгэрэнгүйг авах холбоос

http://www.forum.mn

Нэмэлт мэдээлэл тодруулга авах хаяг

Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер

П.Бадамрагчаа

И-мэйл: badmaa@forum.mn

Саналын хэлбэр:

PDF эсвэл MS Word форматаар зөвхөн нэг файл байх

Шалгуур үзүүлэлтүүд:

  • Байгууллагын туршлага,
  • Системийг боловсруулах аргачлал, сонгосон технологи,
  • Системийг боловсруулах ажлын төлөвлөгөө,
  • Багийн гишүүдийн чадавх, оролцоо,

Техникийн саналаар шигшигдсэн компаниудаас үнийн саналыг үндэслэн шалгаруулна.

Үнийн санал авах хэлбэр  

Техникийн саналаас тусад нь битүүмжилсэн хэлбэрээр ирүүлнэ.

Системийг боловсруулах ажлыг эхлүүлэхээр төлөвлөж буй хугацаа:

2017 оны 7 сарын 17 өдөр

Төслийн үргэлжлэх хугацаа

3 сар

Сонгон шалгаруулалтад оролцох саналаа 6 хэсэг бүхий дараах форматын дагуу бэлтгэх, хэсэг тус бүрт заасан хуудасны тоог баримтална уу. Шаардлагад зааснаас илүү гарсан хуудсанд дурдсан мэдээллийг сонгон шалгаруулалтад ашиглаж үнэлэхгүй болно.

Хэсэг

Хэлбэр

Хуудасны тоо

1.

Албан захидал

TECH – 1

1

2.

Компанийн мэдээлэл болон туршлага

TECH – 2

2

3.

Системийг боловсруулах аргачлал, сонгож авсан технологи

TECH – 3

5

4.

Системийг боловсруулах ажлын төлөвлөгөө (Gantt Chart)

TECH – 4

2

5.

Багийн гишүүдийн танилцуулга (CV)

TECH – 5

CV тус бүр 2 хуудас

6.

Үнийн санал

TECH - 6

1

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.