2017/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,466.86₮
B05
УЛААНБААТАР
|
B34
УЛААНБААТАР
14°
|
-1°
B30
УЛААНБААТАР
15°
|
05:00
S101
06:00
S101
07:00
S101
08:00
S101
09:00
S101
10:00
S101
11:00
S101
12:00
S44
13:00
S44
14:00
S44
15:00
S44
16:00
S26
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/05/19 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

5G технологи хэзээ хэрэглээнд нэвтрэх вэ?

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 5 сарын 19
IKON.MN

Энэ оны 4-р сарын 12-нд БНХАУ-ын Шэньжэн хотноо болсон Олон Улсын Шинжээчдийн зөвлөгөөн (HAS) 2017 дээр Хуавей компани 5G үүлэн технологийн хөгжүүлэлтийн талаар танилцууллаа.

Хуавей компани нь харилцаа холбооны компаниудад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 4G технологид суурилсан 5G технологийн цаашдын хөгжил, бизнесийн загвар болон сүлжээний бүтцийн хөгжүүлэлтийг дэмжихийг гол зорилгоо болгон ажиллаж байгаа юм.

4G технологид суурилсан 5G технологийн хөгжил

Технологийн хөгжил дэвшлийн хурдацтай байдал нь 5G технологийг нэвтрүүлэхэд түлхэц болж байна.

Хуавей компани нь дэлхийн 5G технологийн салбарт  урт хугацааны төлөвлөлт хийж, агаарын интерфэйс болон CloudRan технологийг өөрчлөн сайжруулах, идэвхтэй ашиглах хөдөлгөөнийг манлайлж байна. Сүлжээний уян хатан байдлыг илүү сайжруулах энэ нээлттэй байдал нь бүхий л зүйлийг холбох суурь юм.

Хуавей компани нь оператор компаниудын 4G сүлжээний чадавхыг сайжруулан 5G технологийг нэвтрүүлэх бэлтгэлийг хийн ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын өгөөж (ROI)-г нэмэгдүүлэх энэхүү санаачлага нь 5G технологид шинэ бизнес моделыг боловсруулах, үүлэн системд суурилсан сүлжээний архитектурыг оновчтой болгох, өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд 4G сүлжээг ашиглах юм.

Хуавей RuralStar шийдэл нь үйл ажиллагааны зардлыг 66%-р бууруулдаг. Шонд суурилсан сайт, цамхагт суурилсан сайт болон олон төрлийн шинэ сайтын загварууд үүнд багтах бөгөөд ROI-н хугацаа нь таван жил буюу түүнээс бага нь байна. Мөн түүнчлэн Хуавей компанийн ухаалаг нэгдсэн антеннийн шийдэл нь давтамжийн 8-н зурвасыг ашиглах ба TDD + FDD болон AAU-г ашигладаг.

Сүлжээний архитектурыг шинээр төсөөлье

Хуавей компанийн CloudRAN шийдэл нь зурвасын өргөний нөөцийн ашиглалт болон сүлжээний ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлнэ.

Энэ нь CloudAIR шийдэлтэй хамтран ажилладаг бөгөөд энэхүү шийдэл нь спектр, чадал, клоуджуулах болон агаарын интерфейсийн нөөцийн ашиглалтыг нэмэгдүүлдэг. CloudRAN болон CloudAIR шийдлүүд нь 2018 оноос албан ёсоор ашиглагдах төлөвлөгөөтэй байна.

 

4G сүлжээн дахь бизнес инноваци

Шинэ үеийн LampSite3.0 технологи нь тусгай радио давтамж ашигладаг технологи бөгөөд олон операторууд тоон сүлжээний дотоод бүрхэлтийг хувааж ашиглах боломжийг олгодог. Энэ нь оператор компаниудын бизнесийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх учир шинэлэг боломжуудтай бизнес санаа төрөн гарахад түлхэц болох юм.

 
Германы Мюнхен хотод байрлах Хуавейн судалгааны төв

Аж үйлдвэрийн тоон хувьсгалын үндэс болсон голлох хөрөнгө оруулалт NB-IoT чипүүд, модул, сүлжээ болон аппликейшнд чиглэсэн ба энэ нь цаашдын технологийн дэвшлүүд бий болох экосистемийн хөгжлийг түргэсгэх юм. Хуавей компанийн NB-IoT чипүүд нь дэлхий нийтэд албан ёсоор хэрэглээнд нэвтэрсэн бөгөөд нэг сая гаруй хувь борлогдоод байна.

Мөн Хуавей компани нь 40 гаруй аж үйлдвэрүүдтэй NB-IoT-д суурилсан үйлчилгээг хөгжүүлэх үндсэн дээр хамтран ажиллаж байгаагийн нэг жишээ нь ухаалаг ус болон цахилгааны хэмжигч, ухаалаг зогсоол, ухаалаг гэрэлтүүлэг болон мөрдөх төхөөрөмжүүд юм.

Ирээдүй

Шинэ мобайл аппликейшн болон бизнес моделын судалгааны үеэр Хуавей компани нь  X Лаб-ыг байгуулах төлөвлөгөөг танилцуулсан.

Апликейшн хөгжүүлэлт үндэстэй байх X Лаб-ын аж үйлдвэрлэлийн нээлттэй ярилцлага ирээдүйн аппликейшн санаанууд 2017 оны эхээр нэг дор эхэлсэн. Дэлхий даяар 105 гаруй аж үйдвэртэй хамтарсан судалгааны ажлыг эхлүүлж дрон, клоуд робот, утасгүй VR/AR болон 4G болон 5G сүлжээнд суурилсан тээврийн хэрэгслийн холболт нь том бизнесийн боломжийг бий болгож байна.

 
Петер Жоу, Хуавей Утасгүй сүлжээний шийдлийн нийлүүлэлтийн талаарх илтгэл (CMO)

Эцэст нь Ноён Жоу Юпенг, Хуавей компанийн Утасгүй сүлжээний төхөөрөмжийн маркетинг хариуцсан захирал, HAS 2017 өдөрлөгийн хаалтын үеэр

“Хуавей компани нь шинэ технологи, бизнесийн шинэ санаа зорилго зорилтыг дэмжиж ажиллахаас гадна 4G сүлжээнд суурилсан шинэлэг технологийг дэмжих, сүлжээний бүтцийг эцсийн хэлбэрт хүртэл хөгжүүлж оператор компаниудын ROI-г нэмэгдүүлнэ.

Энэхүү байнгын өсөлт нь 5G технологийг нэвтрүүлэх томоохон алхмын бэлтгэл юм”

хэмээн Олон Улсын Шинжээчдийн зөвлөгөөн (HAS) 2017-д цугласан зочид, хэвлэлийн төлөөлөгчдөд мэдэгджээ.

 

 

                   

x