Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Орон нутгийн замд ослын улмаас гурван хүн амиа алджээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Цагдаагийн байгууллагын өчигдрийн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 40 жолоочийг илрүүлжээ.

Тухайн өдөр /2017.05.16/ Замын цагдаагийн албаны ЖШУХэлтэс нийт 333 дуудлага, мэдээ мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн осол, хэргийн шинжтэй 237 дуудлага хүлээн авсан байна. 

Ослын улмаас 3 хүний амь нас хохирч, хүнд, хөнгөн байдлаар 6 хүн гэмтсэний 2 нь хүүхэд байна. 

Ноцтой осол, хэргээс дурдвал, Сэлэнгэ аймгийн Сант сумын 1-р багийн нутаг, Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн замд Hyundai Sоnata-6 автомашины жолооч А нь Toyota Prius-20 маркийн Ж жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 53 настай эрэгтэй С, 37 настай эмэгтэй О, 34 настай эмэгтэй А нарын гурван хүний амь нас хохирчээ.

Орон нутгийн замд техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдыг Замын хөдөлгөөний дүрэмд зааснаас хэтрүүлэхгүй хөдөлгөөнд оролцох, үзэгдэлт хангалтгүй үед гүйцэд түрүүлэх үйлдлийг хийхгүй байхыг нийт жолооч нарт анхааруулж байна.

 

Эх сурвалж: Замын цагдаагийн алба