2017/05/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,417.20₮
B30
УЛААНБААТАР
24°
|
B30
УЛААНБААТАР
27°
|
B32
УЛААНБААТАР
31°
|
11°
20:00
S44
18°
21:00
S32
14°
22:00
S32
11°
23:00
S44
11°
00:00
S44
01:00
S44
02:00
S44
03:00
S44
04:00
S32
05:00
S32
06:00
S32
07:00
S32
10°

Нийслэлийн сургуулиуд анх удаа 30 мянга давсан зургаан настан хүлээн авна

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 5 сарын 19
iKon.MN
Гэрэл зургийг Mpa.mn

Ирэх хичээлийн жилд Нийслэлийн хэмжээнд 32,500 орчим хүүхэд Ерөнхий Боловсролын Сургуульд/ЕБС/ элсэн суралцах юм байна.

Энэ нь өмнөх оны хичээлийн жилээс 4,000 орчмоор илүү байгаа учраас хаврын улиралд элсэлтийн бүртгэл явагдаж байгаа ажээ.

Урд урдны жилүүдтэй харьцуулбал ЕБС-иудын тоо өссөөр байгаа тухай Нийслэлийн Боловсролын Газрын Бодлого Зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Жаргалантуул ярьж байв.

Одоогийн байдлаар нийт 225 сургууль үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд үүнээс 29 нь гурван ээлжээр хичээллэж байна. 

Дээрх 29 сургуульд хичээлийн цаг багатай учраас ихэвчлэн бага ангийн бүлгүүд гурван ээлжээр хичээллэдэг юм байна.

Гэхдээ жил ирэх тусам сургуулиудын тоо нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. 2012 оноос хойш сургуулиудын тоо нэмэгдсэн талаар дараах үзүүлэлтээс тодорхой харж болно. 

Ерөнхий Боловсролын Сургуулийн тоо, сүүлийн таван жилээр.

Нөгөө талаас сургуульд элсэн суралцагчдын тоо жил бүр нэмэгдсээр иржээ.

2012 оны хичээлийн жилээс хойш жил бүр хэдэн хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцсаныг доорх графикаар харууллаа.

Нэгдүгээр ангийн элсэлт.

Сургууль болон элсэгчдийн тоо тогтмол өсч байгаа ч өнөөдөр гурван ээлжээр хичээллэдэг байдал хэвээр байна.

Харин "Ирэх хичээлийн жилээс хэд хэдэн сургууль ашиглалтад орохоос гадна цаашид Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламж, Азийн Хөгжлийн Банкны санхүүжилт болон улсын төсвөөс сургууль барих төлөвлөгөөтэй байгаа.

Тэгэхээр сургуулиудын ачаалал багасч, гурван ээлжээр хичээллэхгүй болно" гэж Ц.Жаргалантуул онцолж байсан юм.

 

Ерөнхий Боловсролын Сургуульд элсэгчдийн бүртгэл явагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн Боловсролын Газрын Бодлого Зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Жаргалантуулаас дараах зүйлийг тодрууллаа.


-Энэ жил хэдэн онд төрсөн, хэдэн хүүхэд нэгдүгээр ангид бүртгүүлэв?

-Энэ жил 2011 онд төрсөн 32,500 хүүхэд бүртгэж авах ёстой. Өмнөх хичээлийн жил 28,000 орчим хүүхэд элсэж орсон.

Бүртгэлийн ажил ерөнхийдөө дуусч байна. Удирдамжид тавдугаар сарын 22-ны өдөр нэгдсэн дүнгээ ирүүлэх ёстой гэсэн журам бий. Харин урьдчилсан байдлаар 20,800 орчим хүүхэд нэгдүгээр ангид бүртгүүлсэн байна.

Энэ нь нийт элсэх ёстой хүүхдүүдийн 65 хувь юм. Бүртгэлийн ажлыг хавар хийж байгаа нь тухайн сургууль хэчнээн хүүхэд элсүүлэх, хэчнээн багш ажиллуулахаа тогтоох, болон нэгдүгээр ангийн хүүхдийн тооноос хамааран дараа жилийн төсөв батлагддагтай холбоотой.

-2012 оны нэг, хоёрдугаар сард төрсөн хүүхэд яах вэ?

-БСШУСЯ-нд удирдлагын мэдээллийн систем гэж байдаг. Энэ системд бүх шатны боловсролын мэдээлэл бий.

Удирдлагын мэдээллийн системд шилжсэнтэй холбоотойгоор сүүлийн гурав, дөрвөн жилийн турш оноор нь тооцож байна.

Бидний баримталж байгаа гол бодлого бол хүүхдийг насанд нь сургуульд сургах.

Оноор нь тооцож үзнэ гэхээр тухайн хүүхэд тэр ондоо л зургаан нас хүрч байх ёстой гэсэн үг. Тэгэхээр үүн дээр ямар нэг асуудал байхгүй.

Нөгөө талаас бидний баримталж байгаа гол бодлого бол хүүхдийг насанд нь сургуульд сургах.

Бага насны хүүхдэд насных нь онцлогоос хамаараад сарын хугацааны өөрчлөлт ч тод илэрдэг.

Тэгэхээр бид хүүхдийг насанд нь сургуульд сургах гэсэн шаардлагыг тавьж ажиллаж байна.

-Элсэгчдийг бэлтгэл сургалтад суулгана гэж байсан. Энэ талаар?

-Нэгдүгээр ангийн хөтөлбөрийн эхний 60 цаг нь бэлтгэл ангийн хөтөлбөр байна. 60 цаг гэхээр ойролцоогоор гурван долоо хоног гэсэн үг.

Бэлтгэл ангийн хөтөлбөрийн хүрээнд сургуультайгаа танилцах, багштайгаа харилцаж сурах, гар зүгшрүүлэх дасгалыг хийнэ.

Тэгэхээр хаврын улиралд урьдчилан сургуульд бэлтгэнэ гэсэн ойлголт байхгүй. 

-Сургуулийн хүрэлцээ хэр байна. Зарим сургууль гурван ээлжээр хичээллэдэг шүү дээ?

-Өнгөрсөн хичээлийн жилд 31 сургууль гурван ээлжээр хичээллэж байсан. Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгаснаар 2020 он гэхэд бүх сургуулийг хоёр ээлжинд оруулна.

Энэ хичээлийн жилд хэд хэдэн сургууль ашиглалтад орж, хоёр сургууль гурван ээлжээр хийчээллэхээ больсон.

Ирэх намар БЗД-ийн 14-р сургууль, ХУД-ийн 32-р сургууль ашиглалтад орно. Мөн улсын төсөв болон Азийн Хөгжлийн Банкны санхүүжилт, Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэд хэдэн сургууль баригдана.

Санхүүжилт нь шийдэгдээд, төлөвлөгөө гарсан байгаа. Намар бүр тодорхой болно гэж бодож байна.

-Сургалтын цөм хөтөлбөрийн тухайд?

-Сургуулийн Өмнөх Боловсролын цөм хөтөлбөрт өөрчлөлт ороогүй, мөрдөгдөж байна. Бага боловсролын цөм хөтөлбөр дөрөв дэх жилдээ мөрдөгдөж байгаа. Цаашид өөрчлөгдөхгүй.

Хаврын улиралд урьдчилан сургуульд бэлтгэнэ гэсэн ойлголт байхгүй. 

Суурь боловсролын буюу 6-9 дүгээр ангийн цөм хөтөлбөр мөн өөрчлөгдөхгүй.

Харин гол өөрчлөгдөх гээд байгаа нь 11-12 дугаар анги буюу ахлах ангийн хөтөлбөр.

Ахлах ангийн хөтөлбөр дээр өнгөрсөн жил хичээлийн сонголтыг оруулж ирсэн.

Хэтэрхий их сонголттой байсан нь хүүхдийн тоо, анги бүлэг цөөтэй сургуульд тохиромжгүй байсан учраас түр зогсоож, улсын хэмжээнд судалгаа хийсэн.

БСШУС-ын сайдын сонголт багатай, бүх ерөнхий эрдмийн хичээлийг ангиар нь оруулах чиглэлтэй А103 тушаал гарсан.

Үүн дээр нэг жилийн турш туршиж үзлээ. Ажлын хэсэг байгуулагдан энэ асуудал дээр ажиллаж байгаа. Ирэх хичээлийн жилээс өмнө шийдэгдэнэ.  

x