Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Автомашингүй өдөр болох талаар талаар мэдээлэл хийнэ

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 5 сарын 17
iKon.MN

“Blue Sky” зочид буудалд

09:00 цагт Улаанбаатар хотын гэр хорооллын хөрсний бохирдлын түвшин, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ” болон “Өрхийн унд, ахуйн усны хоногийн хэрэглээний бодит хэмжээ тогтоох” судалгааны ажлын үр дүнг танилцуулах уулзалт болно. 

Д.Сүхбаатарын талбайд 

10:00 цагт "Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ" уриан дор Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулна. 

Циркийн өмнөх талбайгаас

11:00 цагт ОУ-ын “Хүүхдийн тусламжийн утасны өдөр”-ийг тохиолдуулан “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооё” уриан дор чоппертой залуус Хүүхдийн тусламжийн 108 утасны тугтай сурталчилгааг олон нийтэд таниулахаар хотын төвийг хоёр удаа тойрно.

ЭМЯ дээр

11:00 цагт Эхийн сүү орлуулагчийг эмчийн жороор олгоно, 0-6 сартай хүүхдээ хөхний сүүгээр хооллоогүй эхчүүдэд зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ зэрэг нь ор үндэслэлгүй худал бөгөөд хуультай холбоотой бусад асуудлаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг мэдээлэл хийнэ.  

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хаан банк хамтран “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийнэ. 

12:00 цагт Монголын үндэсний их сургуулийнхан Зайсанд эрдэм шинжилгээний иж бүрэн төв бүхий оюутны хотхон /campus/ барих болсон талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

Төрийн ордны “Иргэний танхим”-д 

11:00 цагт УИХ дахь Ардчилсан намын бүлгээс МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан Төрийн албаны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын гишүүдээс санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсан найруулгын төслийн талаар олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна. 

Төрийн ордонд 

11:30 цагт УИХ-ын гишүүн О.Баасанхүү цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. 

Үндэсний номын сангийн Эрдэм шинжилгээний уншлагын танхимд 

12:00 цагт СГЗ, сэтгүүлч, орчуулагч, судлаач Го.Акимын “Тэнгэрээс залрагсдын мөрийг тэнгэрийн хүүхдийн наадгайгаар мөшгөхүй” номын хурим болно. 

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд

12:00 цагт Автомашингүй өдөр буюу "Улаанбаатар марафон 2017" олон улсын гүйлтийн тэмцээний талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал болно. 

Монголбанкны В байрны 5 давхрын хурлын танхимд

14:00 цагт “Төв банкны(Монголбанк) тухай хууль болон Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн танилцуулга”- сэдэвт олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

Баянзүрх дүүргийн 55 дугаар тусгай дунд сургуульд

14:00-15:30 цагт “Аутизмтай ба оюуны бэрхшээлтэй сурагчдад ээлтэй сурах орчинг тусгай сургуульд бүрдүүлэх нь” тѳслийн хүрээнд шинээр байгуулагдсан зочид буудлын үйлчилгээний сургалтын загвар ѳрѳѳний нээлтийн үйл ажиллагаа болно.