Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх Бямба гарагт хотын төв орчмын замыг ХААНА

С.Бадрал, iKon.mn
2017 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” буюу “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 20-ны Бямба гарагт болно.Энэ өдөр 08:00-18:00 цаг хүртэл зарим замуудын хөдөлгөөнийг хааж, аюулгүй байдлыг ханган, зохицуулалт хийж ажиллах юм байна.

/ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМООР ХАРАХ БОЛОМЖТОЙ/

 
  • Жанжин Д.Сүхбаатарын талбай
  • Сөүлийн гудамж
  • Чоймболын гудамж
  • Самбуугийн гудамж
  • Анкарагийн гудамж
  • Сүхбаатарын гудамж
  • Их сургуулийн гудамж
  • Бээжингийн гудамж
  • Залуучуудын гудамж
  • Энхтайваны өргөн чөлөө
  • Чагдаржавын гудамж
  • Элчингийн гудамж
  • Олимпийн гудамжаас дотогш замууд орох аж.

Мөн “Автомашингүй өдөр”-өөр сонгосон талбайд “Ухаалаг зорчилт-Цэвэр агаар” уриан дор автомашины хэрэглээг багасгах, өөр төрлийн зорчих хэрэгслийг сонгох, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг иргэд, олон нийтэд уриалж, нийтийг хамарсан уралдаан тэмцээн, худалдаа, үйлчилгээ зохион байгуулах юм.

ДҮҮРГҮҮДИЙН ИРГЭДЭД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БАЙРШИЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

Нэр

Байршил

Үйл ажиллагаа явуулах чиглэл

1

Чингэлтэй дүүрэг

Эрх чөлөөний талбайд байрлаж, Гэсэр сүмийн уулзвараас Их сургуулийн                  1 дүгээр байрны уулзвар хүртэл

 

 

-Спорт, урлагийн арга

 хэмжээ

 

-Дүүргийн нутаг

 дэвсгэр дээр үйл

 ажиллагаа явуулж

 байгаа төрийн болон

 төрийн бус

 байгууллагууд үйл

 ажиллагаагаа

 сурталчлах         

 

-Эрүүл мэндийн

 үйлчилгээ үзүүлэх

 

-Халдварт бус өвчний

 илрүүлэг, сургалт

 сурталчилгаа

 

-Эмнэлгийн анхны

 болон амилуулах,

 суурь тусламж үзүүлэх

 сургалт явуулах

2

Сүхбаатар дүүрэг

Мэдээлэл технологийн үндэсний паркийн өмнөх талбайд байрлаж, Их сургуулийн 1 дүгээр байрны уулзвараас Чингис зочид буудлын уулзвар хүртэл

3

Баянзүрх дүүрэг

Бөхийн өргөөний өмнөх талбайд байрлаж, Зүүн 4 замаас Бөхийн өргөөний уулзвар хүртэл

4

Сонгинохайрхан дүүрэг

Улсын их дэлгүүр өмнөх талбайд байрлаж, Цэцэг төвийн уулзвар хүртэл

5

Баянгол дүүрэг

Улаанбаатар их дэлгүүрийн өмнөх талбайд байрлаж, Баруун 4 замаас Улсын их дэлгүүр хүртэл

6

Хан-Уул дүүрэг

Сүхбаатарын талбайн буудлын өмнөх талбай дээр байрлаж, Цэцэг төвийн уулзвараас Боловсролын их сургуулийн уулзвар хүртэл