Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Худалдаа Хөгжлийн Банк Монголбанкнаас тавьж буй шаардлагуудыг хангаж байгаа"

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Олон нийтийн сүлжээгээр Сангийн сайдын нэр зургийг ашиглан худал мэдээлэл тараасантай холбогдуулан Б.Чойжилсүрэн сайд өнөөдөр мэдээлэл өгч байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/669105586608346/

Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!

Сангийн сайд Б.Чойжилсүрэн "Арилжааны ямар нэгэн банктай холбоотой мэдээлэл бүлгийн хуралд өгөөгүй. Бүлгийн хуралд 33-аас олон гишүүн байсан. Тэд ийм зүйл болоогүй гэдгийг албан ёсоор баталж байна. Яагаад энэ няцаалтыг хийж байгаа вэ гэвэл банкны салбар эмзэг, итгэл, хүлээлт дээр тогтдог. 

Худалдаа Хөгжлийн Банк манай арилжааны том банкуудын нэг. Ийм зүйл болоогүй гэдгийг та бүхэнд албан ёсоор мэдээлж байна. 

Надад албан ёсны хаяг сошиалд байхгүй. Сонгууль болохоор ийм хуурамч хаяг нэмэгддэг.

Сангийн яамнаас хуурамч мэдээлэлтэй холбоотой албан ёсоор хууль хяналтын байгууллагад хандсан.

Өчигдөр гарсан мэдээллийн няцаалтыг маргааш нь хийж байгаа учраас бодит хохирол нь гайгүй байх. ХХБ хуулиараа Монголбанкнаас тавигдаж буй шаардлагуудыг хангаад явж байгаа" гэв.

Ирэх Лхагва гарагт ОУВС-ийн Захирлуудын зөвлөлийн хурлаар манай асуудал хэлэлцэгдэнэ

Тэрбээр ОУВС-гийн хөтөлбөрийн талаар "Ирэх Лхагва гарагт ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурлаар манай асуудал хэлэлцэгдэнэ.  Нийт санхүүжилтийн хэмжээ 5.5 тэрбум доллар болж байгаа.

Валютын сан өөрөө 440 орчим сая долларын тусламжийг 15 жилийн хугацаатайгаар олгоно.

Дэлхийн банк 600 сая долларын санхүүлжилт оруулахаар болсон байгаа. 

Япон, Солонгос улсаас 1.3 тэрбум орчин долларын хөнгөлөлттэй зээл олгоно.

Хоёрдугаар сарын 16-ны өдөр ОУВС-гийн хөтөлбөрт орно гэдэг талаар мэдээлэл хийсэн. Төсвийн орлогыг нэмэгдүүлэх долоон төрлийн татварыг нэр зааж тохирсон байгаа учраас бэрхшээл тулгарч байгаа. 

Тавдугаар сарын 24-ний өдөр захирлуудын зөвлөл хуралдахаа мэдэгдсэн. Олон нийтийн дунд эдийн засгийн эрх мэдлээ гадаадад шилжүүллээ гэсэн асуудал явж байгаа.

ОУВС-аас тусламж хүсэхэд, төсвийн алдагдлаа бууруулах, өрийн тогтвортой байдлыг үүсгэх гэсэн шаардлагуудыг тавьсан.

ОУВС-д ороогүй тохиолдолд эдийн засаг дампуурах учраас өөр ямар ч сонголт байгаагүй. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар эдийн засгийн ямар нэг эерэг нөлөө үзүүлнэ" гэлээ.