Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газрын тэргүүн Казахстан, Беларусийн Ерөнхийлөгч нартай уулзжээ

ikon.mn
2017 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын Бээжин хотод болсон “Бүс ба Зам” олон улсын дээд түвшний чуулга уулзалтад оролцоод өчигдөр эх орондоо ирсэн.

Тэрбээр  “Бүс ба Зам” чуулга уулзалтын хоёр дахь өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко, Аргентины Ерөнхийлөгч Маурисио Макри болон Этиопийн Ерөнхий сайд Хайлемариам Десалень нартай ажил хэргийн уулзалт хийсэн байна.

 
 

Энэ үеэр харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр ярилцжээ.

 

Эх сурвалж:  Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс