Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Саруул худалдааны төвийн дэргэдэх краныг буулгаж байна

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Саруул худалдааны төвийн хажууд байрлах удаан ашиглагдаагүй краныг Мэргэжлийн Хяналтын Газраас өнөөдөр буулгах арга хэмжээ авч байна.  

Энэхүү кран нь найман жилийн турш байрлаж байгаа бөгөөд 2012 онд аюулгүй байдлыг хангуулах зөвлөмж хүргүүлж байжээ.

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын барилгын техник хяналтын улсын ахлан байцаагч П.Дашдаваа “Цаст компанийн угсарсан энэхүү барилга маргаантайгаас болж олон жилийн турш зогссон.

Оршин суугчид байнга Мэргэжлийн Хяналтын Газарт техникийн аюулгүй байдлыг хангах тухай анхааруулж байсан.

Холбогдох дүгнэлтүүд нь гарч, аюулгүй байдлын шаардлагыг хангаж ажилласан боловч олон жилээр зогссон учраас Мэргэжлийн Хяналтын Газраас Цаст компанитай хамтран энэ краныг буулгаж, эрсдлийг бууруулах, аюулгүй ажиллагааг хангуулах арга хэмжээг авч байна” гэв.

Кран он удаан жил зогссоноос болж, зэврэх, метал хийцэд өөрчлөлт ордог бөгөөд үүнээс болж унах эрсдэл үүсдэг ажээ. Нийслэлийн хэмжээнд таваас дээш жил ажиллагаа нь зогссон краныг буулгах арга хэмжээ авдаг юм байна.  

Фото

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг