Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

ЦЕГ: WannaCry вирусийн халдлагын хэрэг Монголд бүртгэгдээгүй байна

С.Бадрал, iKon.mn
2017 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

WannaCry буюу луйврын програм энэ сарын 12-нд дэлхий дахинд хэдэн арван мянган компьютерийг ажиллагаагүй болгосон. Үүн дотор төрийн байгууллага, томоохон компаниудын компьютерууд олон байгаа. Одоогийн байдлаар вирусны халдлагад 150 орчим улсын 200,000 гаруй компьютер өртөөд байна.

Вирусны тархалтыг санамсаргүй зогсоосон Британий мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн залуугийн газар зүйн байрлалаар нь дүрсэлсэн зурагт Монголын хэд хэдэн компьютерууд өртсөн байсныг бид мэдээлсэн.

Харин энэхүү вирусийн халдлагын хэрэг Монголд албан ёсоор бүртгэгдсэн эсэхийг Цагдаагийн Ерөнхий Газраас тодруулахад "Одоогоор Монголд үүнтэй холбоотой бүртгэгдсэн хэрэг байхгүй байна. Вирусийн талаар ирсэн гомдол, санал ч алга" гэлээ.

WannaCry вируст одоогоор зөвхөн Windows үйлдлийн системтэй компьютерууд өртөж байгаа юм. Майкрософт компани шинэ болон хуучин бүх үйлдлийн системдээ зориулж, вирусны эсрэг програмын шинэчлэлт гаргаад байгаа. Тиймээс Windows үйлдлийн системээ даруй шинэчилбэл вирусны халдлагаас компьютерээ хамгаалах боломжтой аж.

Хэрэв таны компьютерт ямар нэгэн вирусийн шинж тэмдэг илэрвэл ЦЕГ-ын кибер гэмт хэрэгтэй тэмцэх албаны 51-265833 утсанд хандаж хэргийг шалгуулах боломжтой юм.