2017/08/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,443.25₮
B11
УЛААНБААТАР
13°
|
B39
УЛААНБААТАР
14°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
12:00
S101
13:00
S10
10°
14:00
S10
11°
15:00
S10
11°
16:00
S101
11°
17:00
S28
11°
18:00
S44
11°
19:00
S44
11°
20:00
S44
21:00
S32
22:00
S32
23:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/05/19 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИНФОГРАФИК: Банкны салбарын хүртээмж ямар байна вэ?

Н.БОЛОРЧИМЭГ
2017 оны 5 сарын 19
iKon.MN

 

График 1-т үзүүлсэнээр,  Монголын арилжааны банкуудын үйлчилгээний хүртээмжийг Ази болон бусад хөгжингүй орнуудтай харьцуулан харах боломжтой. 

Тухайлбал, 100 мянган хүнд ногдох ATM -ы тоо манай улсад 60 байгаа нь Азийн улсуудын дундаж тооноос их, хөгжингүй орнуудын 70 гэсэн тоо руу дөхсөн үзүүлэлт байгаа юм. 

Мөн 100 мянган хүнд ногдох банкны салбарын тоогоороо Монгол Улс Азийн улсуудын дундаж тоо, хөгжингүй орнуудаас давсан үзүүлэлттэй байна. 

Бас нэг сонирхолтой тоо гэвэл манай улсын 1,000 хүн тутамд ногдох зээлийн дансны тоо 300 байгаа нь Азийн улсуудаас бараг гурав дахин байгаа бол хөгжингүй орнуудынхаас 2.5 дахин бага үзүүлэлт ажээ. 

График 2-т, банкны харилцагчид үйлчилгээ авахдаа ямар хэлбэрийг илүү сонгож байгааг 2014-2016 оны үзүүлэлтээр харьцуулан харуулсан байна. Иргэд банканд биечлэн ирж үйлчлүүлэх хандлага 2015 оноос 2016 онд  30 орчим хувиар буурсан байна. Харин нөгөө талд эсрэгээрээ Мобайл, Интернэт, ПОС машины үйлчилгээний хүртээмж жилээс жилд нэмэгдэж буй иргэдийн хэрэглээний зан төлөвийг харж болно. 

 

График 3 -т,   банкны салбарын зарим бүтээгдэхүүн үйлчилгээний өсөлт, бууралтыг харуулсан байна. 

Тухайлбал, мобайл банк, интертнэт банк, ATM, карт эзэмшигчдийн тоо нэмэгдэж эсрэг талд банкны салбарын тоо буурсан нь банкны үйлчилгээ улам бүр цахимжиж, харилцагчид нь ч  улам бүр технологижиж буйг харж болно. 

x