Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

mp3 формат албан ёсоор “нас эцэслэлээ”

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 5 сарын 15
IKON.MN
Зураг зураг

90-ээд оноос эхлэн өргөн хэрэглээ болсон аудио формат болох mp3-ийн амьдрах хугацаа албан ёсоор өндөрлөж байна.

Тухайн үедээ аудио CD-д агуулагдах дуу хөгжмийг олон дахин бага хэмжээтэйгээр хувиргаж чадсан нь хөгжмийн ертөнцөд хувьсгал хийсэн юм. Тэгвэл энэхүү форматыг зохион бүтээсэн Германы Fraunhofer Institute for Integrated Circuits хүрээлэн mp3 форматын лицензийг төхөөрөмж үйлдвэрлэгчдэд өгөхөө зогсоож байгаагаа саяхан зарлалаа.

 Өөрөөр хэлбэл таны mp3 дуунууд хуучин төхөөрөмжүүд дээрээ ажилласан хэвээр байх ч цаашдаа шинээр үйлдвэрлэгдэх төхөөрөмжүүд mp3 форматыг дэмжихгүй болж эхэлнэ гэсэн үг юм.

Германчуудын мэдэгдэлд AAC зэрэг орчин үеийн шинэ аудио форматууд “илүү их боломжтой, илүү чанартай ч бага битрэйт ашиглах болсон” тул mp3-ийг цаашид хэрэглэх нь утгагүй болж байгаа гэжээ.

80-аад оны сүүлээр Fraunhofer хүрээлэнд mp3 форматын судалгаа эхэлж байв. Хүрээлэнгийн мэдэгдэлд “20 гаруй жил бидэнтэй хамтран ажиллаж mp3-ийг дэлхийн хэмжээний формат болгосон лиценз эзэмшигч нартаа баярлалаа” гэжээ.

 

Эх сурвалж: TheNextWeb