Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Найман хос нэгэн зэрэг хуримлалаа

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа байгууллагуудын ажилтан, албан хаагч бүхий найман хос өнөөдөр Гэрлэх ёслолын ордонд бүртгүүлж, гал голомтоо бадраалаа.

Гэр бүлийн бат бэх харилцаа, хамтын амьдралын нандин холбоог дээдлэн таниулах зорилготой “Дурсамж” өдөрлөгийн хүрээнд арав гаруй жил ханилж, аз жаргалаа бататгаж яваа эдгээр хосуудын хуримын ёслолын үйлчилгээний төлбөрийг Гэрлэх ёслолын ордны зүгээс 70 хувиар бууруулсан нь хамгийн том бэлэг байлаа.

Өрх гэрийнхээ гал голомтыг албан ёсоор бадрааж, хайртай дотны хүмүүсийнхээ хайр бахархал дунд хуримлаж буй эл хосуудын хувьд насан туршдаа бие биеэ үнэнчээр хайрлахаа амлаж, хуримын бэлзгээ баярын нулимстай солилцсон сэтгэл догдлом өдөр байсан юм. Энэхүү баярт мөчийг нь хуваалцахаар хүрэлцэн ирсэн эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудаас гадна НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр болон Захиргаа, төлөвлөлт, хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн албаны  дарга Б.Одгэрэл нар бийрийн уран татлага, билэг төгс шүлэг найргийн мөрүүдтэй дурсгалын бичвэрийг хосуудад гардуулан өгч баяр хүргэлээ.

Нийслэлийн эрүүл мэндийн газар, Гэрлэх ёслолын ордноос хамтран зохион байгуулсан “Дурсамж” гэр бүлийн нээлттэй өдөрлөгт Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгээс хоёр, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвөөс дөрөв, “Өргөө” амаржих газар болон  Түргэн тусламжийн төвөөс тус бүр нэг хос оролцож, улс эх орондоо үлгэр дуурайлал болсон гэр бүлийнхээ нандин холбоог ийнхүү аз жаргалаар дүүрэн бататгалаа.

"Дурсамжит өдөрлөг"-өөс хийсэн фото сурвалжилгыг хүргэж байна.

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг