Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Д.Сүхбаатарын талбай дээр Төрийн өмчит байгууллагуудын үйл ажиллагааг танилцуулж байна

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн өмчит үйлдвэрийн газрууд хамтран үйл ажиллагаагаа ард түмэндээ сурталчлах, танилцуулах “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Д.Сүхбаатарын талбай дээр өнөөдөр зохион байгуулж байна.

Энэ үеэр төрийн зарим байгууллагуудын үйл ажиллагаа, ямар бодлого баримталж байгаа талаар тодрууллаа.

 

Үндэсний Хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан "Манай Үндэсний Хөгжлийн газар дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг, Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтод хүргэхийн тулд дунд хугацааны хөтөлбөр боловсруулах үйл ажиллагаануудыг явуулж байгаа. Өнөөдөр эдгээрийг ард түмэндээ тайлагнаж байна" гэлээ. 

 

Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан "Манай байгууллагын хувьд Нийслэлийн өмчийг үр ашигтай захиран зарцуулах, үр ашгийг дээшлүүлэх үйл ажиллагааг явуулдаг. Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд ихэнх нь алдагдалтай ажиллаж байна гэсэн шүүмжлэлтэй байгаа. Бид алдагдлыг бууруулж, ашгийг нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байгаа" гэлээ.

Өдөрлөгийн үеэр худалдан авах ажиллагаанд төрөөс хэрэгжүүлж буй бодлого, цахим тендер шалгаруулалтын шинэ системийн талаар мэргэжлийн баг зөвлөгөө өгч, цахим тендерт оролцогчийн нууцлалын код олгож байна.

"Нээлттэй хаалганы өдөрлөг" өнөөдөр 17:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Ард иргэд идэвхтэй оролцож, төрийн байгууллагуудын талаар мэдээлэл авах боломжтой юм.

 

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг