Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баттөмөр: Зам барих компани гурван жилийн чанарын баталгаа гаргадаг болно

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Авто замын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Монголын болон Хятадын компаниуд зам тавьж байгаа.

Тэгэхээр дотоод, гадаадын аль нэг компани зам тавиад нэг жил болчихоод орхичихвол эвдэрлийг татвар төлөгчдийн хөрөнгөөр засдаг. 

Уг хугацааг гурван жил болгох зарчмын зөрүүтэй санал Эдийн засгийн Байнгын хороо болон чуулган дээр олонхийн дэмжлэг авсан.

Монгол Улсад зам барьж байгаа компаниуд гурван жилийн хугацаанд чанарын баталгааг хангах эрх зүйн зохицуулалтыг хийж өгсөн.

Замын зураг төсөл хийдэг, зураг төсөлд хяналт тавьдаг байгууллагууд ямар нэгэн чанарын баталгаа гаргадаггүй байсан.

Шинэ хуулиар зам барих ажиллагаанд оролцож байгаа бүх компаниуд гурван жилийн хугацаанд чанарын баталгаагаа хангахаар болж байгаа.

Ингэснээр замын чанарт өөрчлөлт гарна. Манай улсад зам барьдаг 500 гаруй компани байдаг.

Манайд аттестатчилал бараг байдаггүй. Барьсан замаар нь аттестатчилдаг. 

Зам барьж байгаа компаниудын мэргэжлийн ур чадвар, техник технологи, зураг төсөлтэйгөө харьцаж байгаа байдал болон зам тавих үндсэн бэлтгэл ажлуудаа яаж хийж байгаатай холбоотой хуульд нилээн хатуу шаардлага тавьж өгсөн" гэв.