Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

С.Ганбаатар: Би МАХН-ын нэр дэвшигчийг дэмжиж ялуулна

ikon.mn
2017 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:25 2017/05/15

МАХН-аас сонгуулийн асуудлаар яг одоо Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж байна.

С.Ганбаатар "Өчигдөр МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр гуай 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялчихлаа. Үүнийг МАНАН хүлээн зөвшөөрсөн. Тэдний ялах ганцхан арга бол хуулийг гуйвуулж сонгуульд оролцуулахгүй байх. Аваргыг ялж аварга болдог. Тэд ерөнхийлөгч болъё гэвэл сонгох, сонгогдох эрхийг зөрчихгүй байх ёстой байсан. 

Хоёрдугаарт Эх орончдын эвсэл, иргэний нийгмийн байгууллагуудыг төлөөлж 2017 оны сонгуульд бид ялалт байгуулахын төлөө ажиллаж байгаа. Бид МАНАН-гийн эсрэг үүнийг хийнэ. 

МАНАН гурван сая иргэний эрхэнд халдсан юм биш.  Тэдний дээр байгаа ОУВС, Рио тинтогийн удирдлагууд Монгол улсын төр барих эрхэнд халдлаа. Тиймээс энэ сарын 18-нд 11:00 цагаас  Сүхбаатарын талбай дээр нийт ард иргэд ирж, эрх баригчдын увиагүй үйлдлийг илчилж, хуулийн дагуу жагсаал цуглаанаа хийнэ гэдгээ мэдээлж байна. 

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ыг дэмжиж бид оролцож байгаа. МАХН-аас ерөнхийлөгч болчих олон хүчтэй боловсон хүчин байгаа.  Ойрын үед МАХН-ын эрх бүхий байгууллага шийдээ гаргаж та бүхэнд мэдээлэх болно. Миний хувьд гурван жилийн өмнө МУ-ын Ерөнхийлөгч болж улсаа авармаар байна төлөвлөгөө гаргаж байсан. Энэ удаад бид МАХН-ын нэр дэвшигчийг дэмжиж ялуулна" хэмээн уриалав.

МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж "Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаярыг Сонгуулийн тухай хуулийн 143.1.2 бол нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй гэсэн байгаа. Ямар шаардлага хангаагүй гэдэг нь тодорхой биш.

Хуулиараа бид Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанд оролцъё гэсэн. Биднийг оруулаагүй.

Хүч нэмэгдүүлсэн, сүүлдээ засгийн газрын байрыг улс төрчдийн дохио зангаагаар төрийн байгууллагууд яаж ажилладаг болсон гэдгийг харуулж байна. Монголын ард түмний сонгох сонгохдох эрхийг үгүйсгэж байгаа явдал" гэлээ.

Эдийн засагч Т.Баярхүү "Сонгууль нэртэй жүжиг зохион байгуулж байна.30 их наядын өрийг 65-ын бүлэг баталгаажуулчихсан. Тун удахгүй цахилгааны үнэ өсч, төгрөгийн ханшны уналт бий болно. Цаашдаа Үндсэн хуулийг өөрчилнө, шударга сонгууль явуулахын төлөө тэмцэнэ" гэв.

Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга н.Эрдэнэбаяр "Ерөнхийлөгчийн сонгууль зөвхөн нэг хүний асуудал биш. Бидний цаашдын гарцын асудал. Нам төвтэй төрөөс бид татгалзах хэрэгтэй. Тэгэж байж эрүүл нийгэм, хөгжлийн шинэ гарцыг бий болгоно" гэлээ.

10:23 2017/05/15

Хэрвээ нэр дэвшигч нөхөн нэр дэвшүүлэх бол намын Бага чуулган хуралдаж байж тодорхой болно

 

Сонгуулийн Ерөнхий Хорооны өчигдрийн хуралдаанаар ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нэр дэвшигчдийг бүртгэх эсэхийг хэлэлцэж, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарыг батламжилсан гэдгийг танилцуулсан.

Харин МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг сонгуулийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд бүртгэхээс татгалзах шийдвэр гаргасан.

 Уг шийдвэрт Сонгуулийн тухай хуульд заасан баримт бичгийг дутуу ирүүлсэн, ялтайд тооцогдох хугацаа нь 2017 оны наймдугаар сарын 2-ны өдөр дуусахаар байгааг холбогдох байгууллагууд тодорхойлсон,сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суугаагүй гэж тайлбарласан байна. 

Ерөнхийлөгчийн тухай хуулиар МАХН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг нөхөн нэр дэвшүүлэх боломжтой.

Тодруулбал уг хуулийн 28.1-д намаас нэр дэвшигч нас нөгчсөн, эсхүл шүүхээр ял шийтгүүлсэн тохиолдолд тухайн нам нь өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлэх шийдвэрээ Сонгуулийн ерөнхий хороонд санал авах өдрөөс 30 хоногийн өмнө ирүүлж болно хэмээн заажээ. 

МАХН-ын холбогдох ажилтнаас энэ талаар асуухад "Одоогоор тодорхой мэдээлэл гараагүй байна. Хэрвээ нэр дэвшигч нөхөн нэр дэвшүүлэх бол намын Бага чуулган хуралдаж байж тодорхой болно" гэлээ. 

Бид энэ талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно. 

11:25 2017/05/15

МАХН-аас сонгуулийн асуудлаар яг одоо Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж байна.

С.Ганбаатар "Өчигдөр МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр гуай 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялчихлаа. Үүнийг МАНАН хүлээн зөвшөөрсөн. Тэдний ялах ганцхан арга бол хуулийг гуйвуулж сонгуульд оролцуулахгүй байх. Аваргыг ялж аварга болдог. Тэд ерөнхийлөгч болъё гэвэл сонгох, сонгогдох эрхийг зөрчихгүй байх ёстой байсан. 

Хоёрдугаарт Эх орончдын эвсэл, иргэний нийгмийн байгууллагуудыг төлөөлж 2017 оны сонгуульд бид ялалт байгуулахын төлөө ажиллаж байгаа. Бид МАНАН-гийн эсрэг үүнийг хийнэ. 

МАНАН гурван сая иргэний эрхэнд халдсан юм биш.  Тэдний дээр байгаа ОУВС, Рио тинтогийн удирдлагууд Монгол улсын төр барих эрхэнд халдлаа. Тиймээс энэ сарын 18-нд 11:00 цагаас  Сүхбаатарын талбай дээр нийт ард иргэд ирж, эрх баригчдын увиагүй үйлдлийг илчилж, хуулийн дагуу жагсаал цуглаанаа хийнэ гэдгээ мэдээлж байна. 

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ыг дэмжиж бид оролцож байгаа. МАХН-аас ерөнхийлөгч болчих олон хүчтэй боловсон хүчин байгаа.  Ойрын үед МАХН-ын эрх бүхий байгууллага шийдээ гаргаж та бүхэнд мэдээлэх болно. Миний хувьд гурван жилийн өмнө МУ-ын Ерөнхийлөгч болж улсаа авармаар байна төлөвлөгөө гаргаж байсан. Энэ удаад бид МАХН-ын нэр дэвшигчийг дэмжиж ялуулна" хэмээн уриалав.

МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж "Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаярыг Сонгуулийн тухай хуулийн 143.1.2 бол нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй гэсэн байгаа. Ямар шаардлага хангаагүй гэдэг нь тодорхой биш.

Хуулиараа бид Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанд оролцъё гэсэн. Биднийг оруулаагүй.

Хүч нэмэгдүүлсэн, сүүлдээ засгийн газрын байрыг улс төрчдийн дохио зангаагаар төрийн байгууллагууд яаж ажилладаг болсон гэдгийг харуулж байна. Монголын ард түмний сонгох сонгохдох эрхийг үгүйсгэж байгаа явдал" гэлээ.

Эдийн засагч Т.Баярхүү "Сонгууль нэртэй жүжиг зохион байгуулж байна.30 их наядын өрийг 65-ын бүлэг баталгаажуулчихсан. Тун удахгүй цахилгааны үнэ өсч, төгрөгийн ханшны уналт бий болно. Цаашдаа Үндсэн хуулийг өөрчилнө, шударга сонгууль явуулахын төлөө тэмцэнэ" гэв.

Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга н.Эрдэнэбаяр "Ерөнхийлөгчийн сонгууль зөвхөн нэг хүний асуудал биш. Бидний цаашдын гарцын асудал. Нам төвтэй төрөөс бид татгалзах хэрэгтэй. Тэгэж байж эрүүл нийгэм, хөгжлийн шинэ гарцыг бий болгоно" гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.