Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахаас татгалзжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нэр дэвшигчдийг бүртгэж авах эсэхийг хэлэлцсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэрийг нь дэвшүүлсэн Н.Энхбаяр нь,

  • Сонгуулийн тухай хуульд заасан баримт бичгийг дутуу ирүүлсэн,
  • ялтайд тооцогдох хугацаа нь 2017 оны наймдугаар сарын 2-ны өдөр дуусахаар байгааг холбогдох байгууллагууд тодорхойлсон,
  • Сонгуулийн тухай хуульд “Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан гэж анхан шатны санал авах өдрөөс өмнөх хуанлийн таван жилийн хугацаанд тасралтгүй зургаан сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй байхыг ойлгоно” гэж заасан шаардлагыг хангаагүй байна.

Тодруулбал, тэрбээр 2013 оны наймдугаар сарын 13-ны өдрөөс 2014 оны аравдугаар сарын 9-ний өдрийн хооронд буюу тасралтгүй арван гурван сар хорин таван хоногийн хугацаанд Монгол Улсад оршин суугаагүй болохыг холбогдох байгууллага тодорхойлжээ. 

Ийнхүү Н.Энхбаярыг Сонгуулийн Ерөнхий Хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд бүртгэхээс татгалзах шийдвэр гаргасан байна. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.