Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Баттулга, М.Энхболд нар Ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор өрсөлдөхөөр боллоо

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргалаа.

Сонгуулийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.5, 142.6 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.4 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн шийдвэр гаргажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд Монгол Ардын Намаас нэрийг нь дэвшүүлсэн Миеэгомбын Энхболдыг, Ардчилсан Намаас нэрийг нь дэвшүүлсэн Халтмаагийн Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр тус тус бүртгэж, Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэхийг тэдэнд олгохоор тогтсон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд Монгол Ардын нам, Монгол Ардын хувьсгалт нам, Ардчилсан нам нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг тавдугаар сарын 11-ний өдөр Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлсэн юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.