Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгчийн бие хамгаалагч олны анхаарлыг татаж эхэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Хэдхэн хоногийн өмнө тангараг өргөж, ажилдаа ороод байгаа Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин өмнөх ерөнхийлөгч нараас өөрөөр ажиллахаа эхнээсээ харуулж, Солонгос төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа.

Тэр зөвхөн дэмжигчдийнхээ төлөө бус, өөрт нь санал өгөөгүй 60 орчим хувийн сонгогчдын төлөө ажиллахаа амлаад байна. Тэгвэл хэдхэн хоногийн дотор ерөнхийлөгчөөс дутахааргүй олны анхаарлын төвд ороод байгаа хүн бол түүний бие хамгаалагч.

 

Солонгос киноны од мэт царайлаг залуу Мүүн Жэ Иний ойролцоо байнга үзэгдэх болсон нь ерөнхийлөгчийн нэр хүндийг өргөхөд нэмэр болж байгааг сошиал ертөнцийнхөн хэлэлцэж эхэлжээ.

 
 

Мөн зарим бүсгүйчүүд “хэрвээ шинэ ерөнхийлөгч рүү халдвал энэ залуутай нүүр тулах боломж гарах болов уу” хэмээн бичсэн нь Мүүн Жэ Иний аюулгүй байдалд нэр үл мэдэгдэх бие хамгаалагч нь сөргөөр нөлөөөлж болзошгүйг харуулж байна.

 

Улс төрийн амьдрал нь сүүлийн хэдэн сард телевизийн цуврал кино шиг өрнөж байгаа Өмнөд Солонгост бие хамгаалагч залуу оролцсон шинэ анги эхлэх вий гэсэн болгоомжлолоо ч зарим интернэт хэрэглэгчид илэрхийлжээ.

 

Эх сурвалж: Quartz