Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

“Налайх марафон-2017” бүх нийтийн гүйлтийн тэмцээн боллоо

ikon.mn
2017 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Иргэдийн спортоор хичээллэх идэвхийг өрнүүлэх, гүйлтийн спортыг хөгжүүлэх, цаашлааад нийтийн биеийн тамир спортоор хичээллэж өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдөр “Налайх марафон-2017” бүх нийтийн гүйлтийн тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд Налайх дүүргийн бүх төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, хүүхэд багачуудын төлөөлөл болсон 700 орчим хүн бүх нийтийн гүйлтэд оролцож, 3 км-т гүйлээ.

Тэмцээнийг 4 дэх жилдээ зохион байгуулах “Улаанбаатармарафон” олон улсын гүйлтийн тэмцээний өмнөтгөл болгон дүүргийн ЗДТГ, БТСХ-ноос хамтран зохион байгуулсан юм.

 “Налайх марафон-2017” бүх нийтийн гүйлтэд ахмад, насанд хүрэгчид, хүүхэд гэсэн ангилалд эхний 3 байр эзэлсэн тамирчид тавдугаар сарын 20-нд болох “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнд оролцох эрхээ гардан авсан юм. 

Бүх нийтийн гүйлтийн тэмцээний дараагаар ахмадууд хийн дасгал хийж, БТСХ-ноос нээлттэй хаалганы өдөрлөг хийн, нэг өдрийн туршид Налайхчууд төв талбайдаа спортоор амьсгалж байна.

 

Эх сурвалж: Налайх дүүргийн ЗДТГ