Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Хятадын Засгийн газартай мах болон сүү, сүүн бүтээгдэхүүнийг экспортлоход хамтарч ажиллана"

ikon.mn
2017 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, гэргий Д.Тунгалаг нарыг хүндэтгэн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ван Ян зоог барив.

Зоогийн эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат айлчлал амжилттай болж буйг тэмдэглээд элэгсэг дотно хүлээн авч буй Хятадын засгийн газар, ард түмэнд талархал илэрхийлэв.

Зоогийн үеэр Монгол Улсын “Хөгжлийн зам” санаачилга, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд ач холбогдолтой төслүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцож, Хятадын “Бүс ба Зам” санаачилга, 13-р таван жилийн төлөвлөгөө, түүний хэргэжилтийн талаар ярилцав.

Тухайлбал, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улс БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээвэр хийхэд бодитоор хөнгөлөлт үзүүлэх, Таван толгой, Шивээ Овоо, өмнөд чиглэлийн төмөр зам, гэр хорооллыг орон сууцжуулах, мах болон сүү, сүүн бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд экспортлох зэрэг асуудлуудыг хэрэгжүүлэхэд Хятадын Засгийн газартай хамтарч ажиллахаа илэрхийлэв.

Зоогийн төгсгөлд талууд Монгол, Хятадын ажил хэрэгч хамтын ажиллагааг хөгжүүлэх нь хоёр улс, хоёр ард түмэнд ашиг тустай болохыг тэмдэглэв.

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс