Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн технологийн томчууд ямар пүүз өмсдөг вэ?

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн технологийн ертөнцийг удирдаж байгаа Цахиурын хөндийнхөн жийнсэн өмд, футболка, юүдэнтэй цамц, пүүз гэсэн цөөхөн төрлийн хувцсаар гангардаг.

Банкирууд зэрэг бусад салбарын бизнесмэнүүдээс ялгаатай нь тэд үнэтэй бугуйн цаг, брэнд цүнхээр ялгарах, статусаа илэрхийлэх гэж оролддоггүй.

Тэгвэл томоохон технологийн компаниудын захирлуудын пүүзний сонголтыг танилцуулж байна. Тэд ямар үнэтэй, ямар хийцийн спорт гутал өмсдөг вэ?

 

Facebook-ийн Марк Зукербергийн сонголт “Nike Flyknit Lunar 3”

 

2012 онд Найкийн Flyknit салбарын үйлдвэрлэж байсан пүүз. Одоо худалдаанд байхгүй. eBay дэлгүүрт $150-аар олж болно.

 

 

Microsoft-ийн Сатья Наделлагийн пүүз “Lanvin Suede & Patent Leather Low-top”

 

2014 онд Майкрософтын гүйцэтгэх захирлаар томилогдсон Наделла загварлаг хүн гэдгээ удалгүй харуулсан. Түүний өмссөн пүүз нь Францын Lanvin брэндийнх. Үнэ $495 байдаг гэнэ.

 

 

Google-ийн Сундар Пичайгийн сонголт “Lanvin Men’s Cap-Toe Leather Low-top”

 

Энэтхэгчүүд ганган хүмүүс бололтой. Сундар нутаг нэгт Наделлагийн нэгэн адил Францын брэндийг сонгохдоо бүтэн хар өнгөтэйг илүүд үзсэн байна.

 

 

Google-ийн Ларри Пэйжийн сонголт “Lanvin Low-Top with Contrast heel”

 

Сундар өөрийн даргадаа нөлөөлсөн бололтой. Ларри Пэйж бас Францын брэндийг сонгосон байна. Түүний өмссөн пүүз одоо худалдаалагдахаа больсон ба $300 орчим үнэтэй байсан гэнэ.

 

 

Twitter-ийн Жэк Дорсигийн сонголт “Rick Owens Island Dunks”

 

Цахиурын хөндийд загварлаг хувцаслалтаараа ялгардаг твиттер сүлжээний үүсгэн байгуулагч авангард дизайнер Рик Оуэнсийн пүүзийг сонгосон байна. Оуэнсийн пүүзнүүд нийтийг хамраад байдаггүй. Адидастай хамтран зарим загвар гаргаж байжээ.

Дорсигийн пүүз $969 орчим үнэтэй гэнэ.

 

 

Apple-ийн Тим Күкийн сонголт “Nike Roshe Two Flyknit”

 

Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күк Найк компанийн ТУЗ-д хараат бус захирлаар ажилладаг тул Найк пүүз сонгосон байх. Түүний пүүз $130 орчим үнэтэй.

 

 

Amazon-ий Жэф Безосийн сонголт “Converse Jack Purcells”

 

Канадын бадминтоны тамирчин асан Жэк Пюрселлийн 1935 онд зохион бүтээсэн бадминтоны пүүз. Converse компани 1970-аад оны үед уг брэндийг худалдаж авчээ.

Онлайн худалдааны магнатын пүүз $65-ийн үнэтэй.

 

 

SnapChat-ийн Эван Спигелийн пүүз “Common Projects Original Achilles”

 

Спигель нь үнэтэй пүүзний Common Projects брэндийн фэн. Итали савхиар хийж, гар ажиллагаа орсон гэгддэг ийм пүүз $415-ийн үнэтэй.

 

 

Tesla-гийн Илон Маскийн сонголт “Nike Lunar Flyknit HTM NRG”

 

Найкийн үнэтэй чамин загварт тооцогддог энэ пүүзийг алдарт дизайнеруудын гурвал болох Хироши Фуживара, Тинкер Хэтфелд, Марк Паркер нар бүтээжээ.

Олоход хэцүү, ховор энэ пүүзийг eBay сайтаас $400-$700-ийн хооронд авч болох гэнэ.

 

 

Google-ийн Сергей Бриний сонголт “Vibram FiveFingers Classic”

 

Загварын мэдрэмж сайтайд тооцогддоггүй Google-ийн үүсгэн байгуулагчдын нэг Сергей Брин тун сонин сонголт хийдэг. Тэдгээрээс хамгийн хачин жигтэй нь энэхүү оймс хэлбэрийн, таван хуруутай спорт гутал юм.

Үнэ нь $75.

 

 

Эх сурвалж: Business Insider