Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хог хаягдлын тухай хуулийг шинэчлэн баталлаа

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад гишүүдийн 77.1 хувь нь дэмжсэнээр уг хуулийн төсөл эцэслэн батлагдлаа.

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцууллаа.

 

Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн.

Байнгын хороо энэ сарын 09-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжпэг авсан саналуудыг төслүүдэд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг боловсруулжээ.

Байнгын хороо төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийн шатанд хуулийн төслийн 2 дугаар бүлэгт тухайн салбарын үйл ажиллагааны мэргэжпийн онцлогтой холбоотойгоор хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх журам боловсруулах, хог хаягдпын норматив хэмжээг тогтоох, мэдээллийн сан бүрдүүлэх, үнэ тарифийг тогтоох, санхүүжүүлэх, заавар, аргачлал батлах эрхийг төрийн захиргааны зарим байгууллагад тусгайлан зааж өгсөн болон бусад хууль, тогтоомжтой нийцүүлсэн өөрчлөлтүүд хийх нь зүйтэй гэж үзжээ.

Мөн хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулах этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбоотой зохицуулалтыг Газрын тухай хуультай нийцүүлэн нэгтгэж нэг заалт болгон төслийн зургадугаар бүлэгт нэмж тусгасны зэрэгцээ хог хаягдлын үйлчилгээний хураамж, төлбөр төлөх асуудлыг Иргэний хуулийн гэрээний заалттай уялдуулан томьёолжээ.

 

Түүнчлэн  хог хаягдал ангилах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах үйл ажиллагаанд ашиглах техник, тоног төхөөрөмж, материал, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг батлах тухай асуудал нь татварын бие даасан хуулиар зохицуулах харилцаа учраас төслөөс хасахаар шийдвэрлэсэн байна.

Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан Хог хаягдлын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг гишүүдийн 55.3-75 хувийн саналаар эцэслэн баталлаа.

Эх сурвалж: УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс