Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр өчигдөр нийт 324 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 257 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 15 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтжээ.
Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 7, мөргөлдсөн 7 осол тус тус бүртгэгдсэн. Зам тээврийн осолд 4 хүүхэд өртсөн байна.
Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 51 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
Тухайлбал, БЗД-ийн нутаг Алтан-Өлгийн гудамж, Бунханы урд замд Ж нь унадаг дугуй унаж хөдөлгөөнд оролцохдоо T.Pruis маркийн автомашинтай шүргэлцэж, унадаг дугуй унаж явсан 14 настай Ж гэмтсэн хэрэг бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: ЗЦА