Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

iPhone-оор хэрхэн сайн зураг авах зааврыг Apple гаргажээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 5 сарын 12
IKON.MN
Зураг зураг

Хүмүүс гар утасны камераар гэрэл зураг авахдаа нарийн тохируулгыг сайн хийж мэддэггүй. Тэгвэл Apple компани саяхан iPhone гар утасны камераар хэрхэн хамгийн сайн гэрэл зураг авах гарын авлага, зааврыг сайт дээрээ байрлуулжээ. Та энэ холбоосоор тус сайтад нэвтэрч мэдээлэл авах боломжтой.

Орчин нөхцөл бүрт камераа хэрхэн зөв тохируулахыг видео дүрсний тусламжтайгаар маш дэлгэрэнгүй үзүүлсэн байна. Тухайлбал босоо чиглэлтэй панорам, араасаа гэрэлтэй биетийн зураг, жаргаж буй нарны эсрэг сүүдэр (силлуэт), гудамжны гэрэлд авах зураг, дүрс бичиж байхдаа хэрхэн фото буулгах, хөрөг зураг, нүүр тулсан ойр зураг, хөдөлгөөнт дүрсний зураг, флаш гэрэлгүй зураг, сэльфи авахдаа таймер ашиглах, нэг гараар зөв сэльфи хийх гээд олон арга техникийг заажээ.

Жишээ болгон араасаа гэрэлтэй биетийн зургийг хэрхэн буулгах зааврыг хүргэж байна.

Ингэхийн тулд HDR горимыг нь идэвхжүүлсний дараа дэлгэцний хаа нэгтээ товшиж фокусыг цоожлоно. Дараа нь дэлгэцэн дээрээ дараад доош чирч гэрэлтэлтийг (exposure) бууруулсны дараа зургаа авах юм.

 

 

Эх сурвалж: Apple