Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Элдэв-Очир: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо нэг аймгийн хүн амтай тэнцэх хэмжээнд хүрсэн

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулж 47 гишүүн оролцсоноос 83 хувийн саналаар дэмжсэн юм.

Иймд тогтоолын төслийн нийгмийн бодлого, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ. 

Тогтоолын төсөлтэй холбоотой зарим гишүүний ярианаас хүргье. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай танай манай гэсэн бодлого шийдвэр байх ёсгүй

УИХ-ын гишүүн Л.Элдэв-очир "Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 101 мянган хүн байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо нэг аймгийн хүн амтай тэнцэх хэмжээнд хүрсэн.

Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай танай манай гэсэн бодлого шийдвэр байх ёсгүй.

Эдгээр иргэдийн тоог бууруулах, төрөөс баримтлах бодлого чиглэлийг оновчтой зөв тусгах нь зүйтэй" гэв.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургадаг бие даасан сургууль, цэцэрлэг байхгүй байна

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургадаг бие даасан сургууль, цэцэрлэг байхгүй байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн судалгааг орон нутагт гаргана. 

Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж хязгаарлагдмал байгаа.

Хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн групп тогтоох асуудлыг өмнөх засгийн газар будлиулсан.

10 жилийн өмнө хөдөлмөрийн чадвараа алдсан хүн жил ирэх тусам улам л муудна уу гэхээс биш сайжрана гэж байхгүй" гэлээ.

Нэг гэр бүлд өвчтэй зовлонтой хүүхэд байхад тухайн гэр бүлийн амьдрал тэр чигтээ хүнд хэцүү болдог

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Хуулийг УИХ-ын гишүүд бид өөрсдөөсөө эхэлж мөрдвөл зүгээр юм.

Тухайлбал би харааны бэрхшээлтэй хүнийг ажилд авсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд анхаарал хандуулмаар байна.

Орхон аймгийн хэмжээнд нэг ширхэг ч хөдөлгөөн заслын төв байхгүй.

Хөдөлгөөн заслыг хүүхдийн тоглоомоор орлуулан хийж болдог. Даанч тоглоом нь үнэтэй.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст очих ёстой хандив тусламжийг эрүүл саруул хүмүүс хүртэж байсан тохиолдол цөөнгүй бий шүү. 

Ядарсан нэгнээрээ бизнес хийдгээ болъё.

Монгол Улсын хүн амын тал хувийн амьжиргаа, эрүүл мэнд нь хэцүү байна.

Нэг гэр бүлд өвчтэй зовлонтой хүүхэд байхад тухайн гэр бүлийн амьдрал тэр чигтээ хүнд хэцүү болдог" гэлээ.