Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Жаргаагүй нар" жүжиг тавдугаар сарын 14-нд УДЭТ-д тавигдана

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийг харуулсан "Жаргаагүй нар" эмгэнэлт драмын жүжиг энэ сарын 14-нд буюу Ням гарагт 18:00 цагаас УДЭТ-ын тайзнаа тоглогдох гэж байна. 

Үлгэр домог мэт амьдарч, бүтээсэн бүтээл, замнасан мөрөөрөө хүн зоны зүрх сэтгэлд “гэрэлт хөшөө” юугаа цогцлоон бүтээсэн энэ их хүн ахархан хийгээд ээдрээт амьдралдаа хичнээн ихийг бүтээн туурвиж, оюуны их сан хөмрөг, өвийг  хойч үе ирээдүй цагт үлдээж өгөө вэ. Их зохиолч өнөөдөр ч бидний оюун санаа, сэтгэл зүрхэнд сэрүүн тунгалаг, мөнх хэвээр байгаа билээ. 

Зохиолч Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” жүжгийн найруулагчаар Ч.Түвшин /СТА/ ажиллаж гол дүр Нацагдоржийг жүжигчин Б.Шинэбаяр, Пагмадуламыг жүжигчин Н.Баярмаа нар бүтээж олны хүртээл болгосон билээ. 

Тасалбарын үнэ: 10,000₮, 15,000₮, 20,000₮, 25,000₮ /Юнителийн хэрэглэгчид 100gg ашиглаж 5000 төгрөгийн хөнгөлөлтт эдлэх боломжтой/

Тасалбарыг УДЭТ-ын касс, www.easyticket.mnwww.ticket.mn-ээс захиалахаас гадна, 1900-1800 утсаар үнэгүй хүргүүлээрэй. 

Дэлгэрэнгүй мэдээлэл: 99026929, 96117878, 99199794, 89403070